Онигоо

10561601_352537761571611_1998307306115885597_n- Та яагаад олсон мөнгөтэй түрийвчээ цагдаад аваачиж өгөөгүй юм бэ?
- Эхний өдөр цагдаагийн газар хүн байгаагүй.
- Аа хоёр дахь өдөр?
- Хоёр дахь өдөр олсон түрийвчинд мөнгө байхгүй болсон байсан…
————————————————————————————–
- Найз нь хоолны дэглэм барьж байгаа.
- Анзаарагдаж байна аа!
- Яасан? Жаахан турчихаж уу?
- Гүй ээ,өлөн нүдтэй л байна…
——————————————————-
Хоёр хоригдол онгоц буудаж байна.
- 5ны 5
- Сөнөсөн, одоо нэг бууд!
- 5ны 5
- Сая энд буудсан шдээ!
- Баталгаатай нь дээр ээ!

————————————————-

УИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:
-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-Чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,
Гүндалайг-Дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-Чүү тав гээд байна.
-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?
-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.
-За хэл. хэл.
-Таныг сарлаг долоо гээд байна лээ.

—————————————————————————————————————————————————

- Өчигдар кино үзээд
- Ядаг кино
- Аа ээжийг нь үнэн хэрцгийгээр алж хаяаад, хүүг нь барицаалаад явчихдаг юм. Араас нь аав нь нэг солиотой хүүхэнтэй нийлээд нэхдэг тухай
- Лайтай ямар нэртэй кино юм
- Finding Nemo

—————————————————————————————————————————————————————————–

2 чукча тааралдаад:
- Цаг хэд болж байна?
- 33 минут болж байна.
- Үгүй цаг хэд болж байна аа?
- Миний цаг богино зүүгүй юм аа.
- Аа тэгвэл минийх урт зүүгүй юм аа. Хоёулаа цаг харах болохоороо энд ирээд харчихаж байя.


URL:

Сэтгэгдэл бичих