Мисс О.Гантуяа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
“Увс хүнс”-ийн захирал О.Амартүвшин Булган аймгийн харъяатай залуу. Увсын брэнд болсон чацаргана, Хархираа архийг үйлдвэрлэх болсноор Увсынх гэж андуурагдталаа тэнд ажилласан. “MCS”, “Мобиком” гээд том компаниудад өндөр цалинтай, нэр хүндтэй ажиллаж байсан ч хувийнхаа бизнесийг хийхээр ажлаасаа гарсан нь амжилтанд хүрч, Монголын баян залуугийн тоонд багтсан. О.Амартүвшин өв залгамжилсан бус өөрийнхөө хөдөлмөрөөр хөл дээрээ зогссон залуу бизнесмэн. “UFS” группын захирал О.Амартүвшингийн өмнөх амьдрал нь тийм ч дардан байсангүй бололтой хоёр хүүхдийнхээ ээжээс салж Монголын сайхан бүсгүй тэмцээний 2007 оны тэргүүн мисс Гантуяатай өнгөрсөн жил нижгэр хурим хийсэн. Мисс О.Гантуяа Ард түмний мисс Ариунцэцэгийн дотны найз. Нөхөр Амартүвшингээс найман насаар дүү залуухан бүсгүй. Амартүвшин, мисс Гантуяа хоёрын ууган хүү нь томоо болсон. Саяхан нэг шинэ хүнээ угтан авсан гэнэ.
Х.Хорлоо
agshin.mn
URL: