Нийслэлд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдах сонгон шалгаруулалт явагдаж байна

DSC02823

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
Энэхүү журмын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс жижиг дунд үйлдвэрийг идэвхитэй дэмждэг Капитал банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөнгөлөлттэй зээлийг олгох хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаанаар төсөл хүлээн авах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ний өдрийн  хооронд Капитал банкин дээр хүлээн авах шийдвэр гаргасан.
Банк төслийг хүлээж авсны дараагаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.


URL:

Сэтгэгдэл бичих