Давхар эрүү арилгах дасгал
Шинэ жил болход сар гаран хугацаа үлджээ. Энэ хугацааг бага гэлгүй бүсгүй та өнөөдрөөс эхлээд өөртөө цаг гаргаарай. Давхар эрүү арилгах энэхүү дасгалыг хийснээр нүүр хүзүүгээ сайхан болгох боломж байна. Өнөөдөр та бүхэндээ давхар эрүү арилгах маш амархан бөгөөд үр дүнтэй дасгалын видеог монгол тайлбартай нь хүргэж байна.
1. Толгойгоо гэдийлгэнэ эрүүгээ аль болох дээш нь өргөж өгнө. /энэ дасгалаа 10 удаа хийнэ/
2. Доод шүдээ ярзайлган гаргаж толгойгоо гэдийлгэж 10 удаагийн давтамжтайгаар дасгалаа хийнэ. /эхний дасгалын позтой адил/
3. Эхний позоо авсан чигээрээ уруулаа хүчтэй цорвойлгон үнсэлт хийнэ. /10 удаа/
4. Толгойгоо баруун дээш гэдийлгэн уруулаа цорвойлгон үнсэлтээ хийнэ. /мөн адил 10 удаа, дасгалыг нөгөө талдаа мөн 10 удаа хийнэ/
5. Гэдийсэн позоо аван эгшиг үсэгнүүдийг чангаар хэлнэ. /энэхүү дасгалыг 5-10 удаа хийнэ/
6. Биеэ хөдөлгөхгүйгээр толгойгоо баруун тийш болгон хэлээ хамаг хүчээрээ тэгшхэн гаргаж 10 секунд барина. /нөгөө талруугаа мөн адил 10 секунд барина/
URL: