Хуулийн шинэтгэл нэрийн дор ЗЦГ-ыг татан буулгаснаар зам тээврийн осол эрс нэмэгджээ
Хуулийн шинэчлэл хийх нэрийн доор хууль хяналтын байгууллагад бүтцийн өөрчлөлт оруулаад байгаа. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагад ч хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь Замын Цагдаагийн газрыг татан буулгасан явдал юм.
Ингэснээр тусгаар тогтнолоо дэлхий нийтэд тунхаглаад 103 жил болж байгаа Монгол Улс нийслэл Улаанбаатар хотдоо Замын Цагдаагийн газаргүй болсон. Холбогдох албаны хүмүүс өдөржин шөнөжин хуралдаж, татан буулгах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн учраас тэр. Тухайн байгууллагыг татан буулгасан шалтгаан нь төсвийг хэмнэхээр зориг шулуудсан гэх.
Тэгээд дүүрэг, дүүрэгт нь Замын цагдааг нь хариуцуулахаар болсон. Яг л хөдөлгөөнт эргүүл шиггудамжинд өдөр, шөнөгүйзогсч, иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах жинхэнэ замын цагдаа нарын орон тоог хоёр дахин нэмэх боломж бүрдэнэ гэж анх ярьж байв.
Монгол Улсын Замын Цагдаагийн газрыг татан буулгаснаар хэдий хэмжээний төсөв мөнгө хэмнэгдэж улс орны хөгжил цэцэглэлтэд нөлөөснийг бид мэдэхгүй.
Харин тухайн байгууллага байхгүй болсноор зам тээврийн осол хэрхэн нэмэгдсэн талаархи тоо баримтыг танд хүргэх гэж байна.
Замын Цагдаагийн газар байхгүй болсноор улсын хэмжээний эхний есөн сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 1566 бүртгэгдсэн байх юм. Энэхүү ослын улмаас 498 хүн хорвоог орхижээ.
Гэтэл өмнөх онд зам тээврийн ослоор 395 хүн амиа алдаж байжээ. Үүнд 103-хан гэдэг тоонд бус хүний амь эрсдэх боломж нэмэгдсэн юм биш үү гэдэг талаас нь харах нь зүйтэй болов уу.
Эндээс харахад Замын Цагдаагийн газар монголчуудад хэрэгтэй байсныг илтгэх мэт. Үнэхээр л Хотын Цагдаагийн газар анх байгууллагдахдаа хэлж байсан шигээ жинхэнэ замын цагдаа нарын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан бол ослоор амиа алдагсдын тоо 100-гаар нэмэгдэх байсан гэж үү. Мэдээж энд аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоогүй жолооч нарыг зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ тэднийг хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаад хяналт тавих Замын цагдаа нарын оролцоо бага байсан юм болов уу гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.
Хуулийн шинэчлэл нэрийн дор өөрчлөгдсөн энэхүү бүтэц зөвхөн цагдаагийн байгууллагад муугаар нөлөөлөөд зогсоогүй.
Шүүхийн шинэтгэл нэрийн доор тойргийн шүүх гээчийг байгуулснаар хохирсон ард иргэд, тэднийг өмгөөлж буй өмгөөлөгч нарт ч хэрхэн хүндрэл учруулж байгаа талаар бид дараагийн дугаартаа хөндөх болно.
М.Нандин
uls.mn
URL: