Гитлер ч довтолж зүрхлээгүй улс………

01b1b52733a61c76big

Энэ бол АНУ ч биш, Орос ч биш, Хойд Солонгос ч биш. Энэ бол Швейцар гэхээр та гайхах биз. Энэ улсын 20-50 насны бүх эрчүүд цэргийн албан хаагч, бараг л унтахдаа буугаа тэвэрч хэвтдэг гэж болно. Тэд бүгдээрээ хуаранд байдаггүй ч энэ улс 2-4 цагт 22 мянган хүнтэй, хоёр хоногт 650 мянга, хоёр долоо хоногт 1,7 сая сайтар бэлтгэгдсэн хүнтэй армийг бэлэн байдалд оруулж чадна. /АНУ-ын арми 1,3 сая, Хятадынх 2,4 сая хүнтэй, дээр нь нэг сая нөөцөд байдаг шү дээ/

Эрчүүд нь шүдээ хүртэл зэвсэглэсэн энэ улсад Женевээс Давос, Цюрихээс Лугано хүртэл үргэлжлэх өндөр уулсад цөмийн бөмбөгнөөс хоргодох байр, нууц хонгил, зэвсгийн агуулах, пуужин, их бууны галын цэг, хориглолтын шугам байгаа. Швейцарийн арми дэлхийд ганц цагдаагийн бүтэц бүхий боловсон хүчинтэй арми.

Цэргийн мэргэжлийн боловсон хүчин офицер нь ихэвчлэн нисэх хүчний 9000 орчим, байнгын арми нь 10-15 мянган хүн.
Цэргийн албаа 90 хоног хаагаад халагдахад нь тэдэнд хувийн зэвсэг, хоёр дайз сум, дөрвөн улирлын гурван иж бүрдэл хувцас, сумнаас хамгаалах хантааз, дуулга өгнө. Түүнийгээ хадгалж байна уу үгүй юу хэн ч шалгахгүй.

32 хүртэлх насны бэлтгэл цэргийг “аусцуг”, 42 хүртэлхийг “ландвер”, 50 хүртэлх насныхныг “ландштурм” гэнэ. “Аусцуг” байлдагч 10 жилийн хугацаанд өөрийн ангидаа гурван долоо хоногоор найман удаа ирж бэлтгэл хийнэ. Ландвер нь хоёр долоо хоногоор гурван удаа, ландштурм нь хоёр долоо хоногоор нэг удаа ирж цэргийн бэлтгэл хийнэ.
51 нас хүрэхээр цэргийн албанаас албан ёсоор халж, гар буу, винтов, ангийн буу өгнө.
Швейцарийн армийн гол онцлог нь өндөр бэлтгэлтэй нөөц офицерууд. Офицер болохыг хүсэгч нэмэлт бэлтгэлтэй байна. Энэ нь дунджаар 100 хоног.
7,5 сая хүнтэй энэ улсын батлан хамгаалах төсөв нь бараг таван тэрбум доллар. Эднийд 687 танк, 483 нэгж хуягласан машинтай. Энд нь 420 ширхэг Леопард танк, 150 ширхэг М-109 бий. 350 орчим байлдааны онгоц бүхий 14 нисэх эскадрилд сургуулийн 120 онгоц, 100 нисдэг тэрэг байгаа. Зэвсэглэлийн паркаа байнга шинэчилж байдаг.

Буу галт хэрэгслээ шинэчлэх бүрийдээ хуучнаа иргэдэд хямдруулсан үнээр худалдана. Эмэгтэйчүүдэд ч зарна, бүртгэл энэ тэр нь хялбар. Харин гар дамжуулж худалдаалахыг хориглоно. Ингэхээр улсын хэмжээнд иргэдийн гар дээр 1,5 сая хагас автомат карабин, ангийн буу, хоёр сая гар буу байгаа.
Айл бүр тэртээ дайны үеэс л гэртээ зэвсгээ шүүгээнд хадгалж дэргэд нь цэргийн дүрэмт хувцас бүхий үүргэвчээ байлгана.
Иргэдийн гар дээр байгаа зэвсгийн тоогоороо дэлхийд дөрөвт орно. Энэ улсад байдаг буудлагын клуб нь бараг л кафе, уушинй газын тоотой тэнцэнэ.
Байнгын армийн цэргүүд нь долоо хоногт хоёр амралтын өдөртэй, энэ өдрүүдээр гэртээ харьж болно. Төмс арилгаж, цэргийн байр цэвэрлэхгүй. Энэ бүхнийг хувийн компаниуд гэрээгээр хийнэ. Тэр бүү хэл цэргүүд харуулд гарахгүй, цэргийн ангийг бас хувийн хамгаалалтын алба хамгаална. Ер нь л амралт гэсэн үг.

Харин ажлын тав хоногтоо бол өглөө 5,00-д босоод гүйлт, биеийн тамирын дасгал, цэргийн бэлтгэл, гардан тулаан, ууланд авирах, буудлага гээд орой 24,00-д амарна.
Европын яг төвд, гадаад бодлоыг хувьд төвийг сахьсан энэ орон хамгийн нам гүм, тайван, црээг хувцастай хүн харагдаад байхгүй ч, байнгын арми нь цөөхөн хүнтэй ч цагаа болоход эх орноо хамгаалахад иргэн бүр нь мэргэжлийн армийн хэмжээнд жагсч чадах орон. Үнэхээр цагтаа европын бүхэлд нь эзэлсэн Гитлер ч довтлоогүй улс.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: Memo Огноо: 3 November 2014

Hitler tsereg armies ni aigaagui. Bank ni heregtei baisan bolhoor hureegui yum

Нэр: m.t Огноо: 3 November 2014

yorn bol en ulsiig dairaagui n delhiin bank bairladagtai holbootoi gej sonsson. ooriinhoo mongiig henh ustgadagguimaa gej helj bsan.

Нэр: Anonymous Огноо: 3 November 2014

Армийн хувьд бол яг үнэн иймэрхүү л байдаг юм шиг байгаан, харин дэлхийн 2-р дайнд Банкны өндөр хөгжсөн системтэй байсан учраас хөндөөгүй орхисон,

Нэр: XXI century Огноо: 3 November 2014

Одоо дайн гэдэг буу бариад гүйж явдаг ойлголт биш болж байгаа. Сансараас бүх цахилгаан станц нефть баазуудыг мм нарийвчлалтай зааж өгөөд өөр тивээс пуужингаар ганц харваад дуусаа. Тог цахилгаангйү хөдлөх техникгүй болсон армийг робот хуягтууд нисгэгчгүй дронууд яваад бутраачихна. Тархай бутархай хоорондоо хэл амаа олохгүй арми гэдэг өнөөдрийн монголын нийгэм шиг хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог талбар болно. Тийм учраас их гүрнүүд сансарын технологийн хойноос асар их хөрөнгө зарж байгаа бас GPS, Глонасс, WeiBao системүүд хөгжиж байгаа

Нэр: dna Огноо: 3 November 2014

Ygad hitlet dowtloogv we gher tend delhiin bank bdag bsn. Te1 hvn bishel bol hen ooriiho horongiig bombogdoj delbelj teselhiig hvshew

Нэр: deda Огноо: 3 November 2014

Armiin xuwid bol unen xelsen baix xexe

Нэр: Anonymous Огноо: 3 November 2014

2 тербум хүн амтай улс 1 сая цэргийн нөөцтэй гэнэ үү? Хятадыг дайны үед цэргийн тоогоо 300 сая хүртэлх нөөцтэй гэсэн судалгаа бий

Нэр: axe Огноо: 3 November 2014

Hudlaa shaahiim daa

Нэр: Ariunbold Огноо: 3 November 2014

Hitler tsereg armies ni aigaagui. Bank ni heregtei baisan bolhoor hureegui yum. Dainii ued mungu mash ikh heregtei shuu de

Нэр: erhee Огноо: 15 November 2014

Erhee
WE
Whtd :-)

Сэтгэгдэл бичих