“Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан энэ сарын 27-ны өдөр хуурамч гүйлгээ хийсэн байна
40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлжээ
БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан энэ сарын 27-ны өдөр хуурамч гүйлгээ хийсэн байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэгджээ. Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын 3 иргэнийг ашигласан байна.
БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж , пос терминал машин авахуулж түүгээрээ хуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ уруу гуйвуулдаг байна. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Н.Батаа uls
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Muu hujaa nariig al