“Сармис, яншуй” шар хамгийн сайн тайлдаг
Их ядарсан, цангасан, эсвэл маш халуун үед, мөн өлөн элгэн дээрээ архи уувал биед маш хүчтэйгээр үйлчилдэг. Тиймээс даархи тохиолдолд согтууруулах ундаанааш шууд татгалзаж сурах хэрэгтэй. Хэрэв таньд зайлшгүй баяр ёслолын үеэр архи уух шаардлага гарсан бол үүнд биеэ бэлдэх нилээд олон “нууц” байдаг байна. Тодруулбал, бие организмд гэнэт “орж ирэх” спиртын хүнд ачааллыг хөнгөвчлөхийн тулд найрлаж эхлэхээс 2 – 3 цагийн өмнө заавал урьдчилан бэлдэж 50 мл архи уух хэрэгтэй. Мөн архи уухын өмнө аяга гаатай эсвэл нимбэгтэй өтгөн халуун цай ууж болно. Мөн өндөг эсвэл нэг цайны халбага ургамлын тос гэх зэрэг ямар нэгэн өөх тостой эд зүйл идэх нь таны хоосон ходоодонд орж буй спиртыг хурдан шингээж амархан согтохгүй байхад тусална.
Хольж уухаас татгалз: Хольж уухаас аль болох эелдэгээр татгалз. Хольж эсвэл угсруулан уусан өөр өөр спиртын төрлийн бүтээгдэхүүнүүд /архи+ пиво, архи + оргилуун дарс гэх мэт/ хүний биед орохоороо эсрэг үйлчлэлцдэг байна. Тухайлбал, Оросууд цэвэр цагаан архийг хэзээ ч бусад төрлийн согтууруулах ундааны зүйлстэй хольж уудаггүй гэнэ.
Ялангуяа цэвэр цагаан архийг градус багатай /спиртын агууламж багатай/ архитай хольж ууж болохгүй. Зайлшгүй тохиолдолд багаас нь их рүү градус өндөрсгөж уух хэрэгтэй. Гэхдээ хэзээ ч дарснаас эхэлж болохгүй. Чихэрлэг дарснаас хүн хамгийн их шартдаг. Нүүрсхүчлийн хий шахсан /гаазтай/ ундаанууд болох оргилуун дарс, пиво, хийжүүлсэн ус зэрэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж амархан согтоход хүргэдэг. “Хорыг хороор нь” бvv дар! Тухайн хүний хэр хэмжээтэй архи ууж чадах вэ? гэдэг нь бие организмынх нь эсэргүүцэл, согтууруулах ундааны зүйлст хэр тэсвэртэй зэргээс шалтгаалдгийг та мэдэх байх. Архи уусны дараа нэг аяга гаатай, эсвэл нимбэгтэй өтгөн цай уух нь тустай. Ингэснээр бага зэргийн согтолт алга болно. Архиа гаргахын тулд нэг аяганд ургамлын тос дүүргээд дээр нь өндөгний шар, 1-2 цайны халбага улаан лоолийн сүмс, чимх улаан болон хар перц, хэдэн дусал цэвэр архи, бага зэрэг нимбэгний шүүс хийж хутгасан коктейлийг нэг амьсгаагаар уух хэрэгтэй. Мөн шар тайлах өөр нэг сайн арга бол нэг цайны халбага конъяк, өндөгний шар, 2 хоолны халбага улаан лоолийн шүүс, 1 цайны халбага наранцэцгийн тос, чимх давс, бага зэрэг улаан болон хар перец зэргийг холиод дээр цайны халбаганы талаар тунхуу нэмнэ. Эсвэл архи чинь гарсан ч дараагийн өдөр бие чинь эвгүй оргиод байвал засах хамгийн сайн арга нь нэг аяга цэл хүйтэн усан дээр 20 дусал гаатай спирт хийж хутгаад нэг амьсгаагаар уу. Ингээд 1-2 минутын дараа өчигдрийн наргианы ул мөрийг бүр мөсөн мартах болно. Бас уусны маргааш хүн төрхөө олоход нэг хундага архинд хэд хэдэн халбага хийж хутгасан цөцгийний коктейл тус болно. Орос ах нар “шарталт” гэдэг нэртэй онцгой зууш бэлтгэн хэрэглэдэг байжээ. Энэ нь чанаж хөргөөд нимгэн хэрчсэн хонины махыг жижиг хэрчсэн давсалсан өргөст хэмх, давсалсан өргөст хэмхний шүүс, уксус, перец зэргээс бүрддэг байна. Америкчууд үдэшлэгээс гэртээ харьж ирээд 1-2 шил пивыг хөргөгчиндөө хийдэг зуршилтай. Хүйтэн пиво өглөө нь шар тайлах сайхан ундаа болдог. Мөн өглөөгүүр шар тайлах гэж элдэв юм идэж ууснаас нэг хумс няцалсан сармис эсвэл шинэхэн яншуйны навчийг зажлаад усаар даруул.
Өөр бас нэг аргыг туршиж болох юм. Нэг аяга сүүнд 2 халбага наранцэцгийн тос хийж зөөлөн гал дээр халаагаад дээр нь бага зэрэг перец хийгээд бүлээн дээр нь уу, жаахан ч гэсэн тус болно. Гэхдээ анхааруулахад “хорыг хороор нь” бvv дар! Ямар ч хэцvv байсан шараа тайлах гэж архи, пиво бусад хатуу юм уух хэрэггүй гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
URL: