Эбола манай гарагийн 4000 гаруй хүний амийг авч одлоо

8e5907676cad5b73923a14c58c5758535d826effБаруун Африкт анх дэгдсэн эбола вирус өдгөө Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенгал, Испани, АНУ, Мали зэрэг онуудад тархаж, нийт 10208 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн 4971 хүн энэ вирусын улмаас амиа алдсан. Энэ нь халдвар авсан хүмүүсийн 49 хувь нь нас барсан гэсэн судалгаа гарч байна. Эбола вирусын халдвар цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм. Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад ихэвчлэн гардаг байжээ. Гэхдээ 1976 оноос хойш хорь гаруй удаагийн дэгдэлт бүртгэгдэж байсан ч тухай бүрдээ хүний амь нас эрсдээгүй гэсэн судалгаа байдаг аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр энэ сарын 19-нөөс хойш эболагийн халдварын 206 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна. Мөн нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүний амь насанд хүрч, нийт өвчлөлийн дунд нас баралт 4.4 хувьтай байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих