Чонын арьс нууж гаргахыг завдсан Хятад иргэнийг саатуулжээ

9Өчигдөр Улаанбаатар-Бээжин чиглэлд зорчихдоо 17 ширхэг чонын арьс авч гаргахыг завдсан БНХАУ-ын иргэнийг Буянт-Ухаа дахь гаалийн ажилтнууд илрүүлсэн байна. Уг иргэний тээшинд шалгалт хийхэд рентген аппаратанд чонын арьс авч яваа нь тогтоогдсон байна. Тус чонын арьс нь мэдүүлэгт байгаагүй, тусгай зөвшөөрөлгүй нууж хууль бусаар гаргахаар завдсан тул БНХАУ-ын иргэнийг саатуулсан ажээ.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих