Тамхигүй наадам

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар тамхи худалдаалахгүй. Мөн гар дээрээс ил задгай худалдаа эрхлэхийг хориглосон. Тэгэхээр энэ жилийн наадам урьд жилүүдийнх шиг нарантуул захын “салбар” болохгүй.

Мөн наадмын үеэр ямар нэгэн эм бэлдмэл худалдаалахыг хориглож байгаа. Тэгэхээр иргэд гэдэс гүйлгэх, толгой өвдөхөд хэрэглэх ойр зуурын эмээ наадмаас өмнө бэлдэж авах хэрэгтэй болж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс  чанарын болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүүхдийн нүд, харааны эрхтэнд гэмтэл учруулахуйц үрлэн сумтай буу, хурц үзүүртэй тоглоомыг худалдан борлуулах зэргийг хориглосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих