А.Сүхбат аваргын гэргий Н.Гарамханд: Бид хоёр зураг төөргөөр учрах л ёстой хүмүүс байсан
А.Сүхбат аварга болон түүний гэргий Н.Гарамханд нар нэгнээ Бондооко гэж өхөөрдөн дууддаг талаараа саяхан нэгэн сэтгүүлд ярилцлага өгчээ. Тодруулбал А.Сүхбат аваргын эхнэр, 4D фитнесс клубын захирал Н.Гарамханд охид, бүсгүйчүүдэд бие галбираа хэрхэн зөв авч явах талаар зөвлөгөө өгөх үеэрээ хувийн амьдралынхаа талаар цухасхан ярьсан байна.
Тэрбээр “Бид хэн хэнийгээ Бондооко гэж дууддаг. Утсан дээрээ ч ингэж хадгалдаг. Сая төрсөн өдрөөр нь бэлэг өгөхдөө түүндээ зориулсан дөрвөн мөр бичсэн” хэмээсэн байна.
Мөн тэрбээр “Хэрэв би энэ хүнтэй амьдраагүй байсан бол өнөөдрийнх шиг намайг тоож, авч хэлэлцэхгүй л байсан байх. Анх би А.Сүхбат гэж алдартай бөх байдгийг ч мэддэггүй байлаа. Бизнесмен, мөн төгрөгтэй хүн ч гэж бодоогүй. Өмнөх эхнэрээс нь салгаж суусан гэж янз бүрээр л бичсэн. Одоо болимоор юм. Би энэ хүнийг салгаж авч суугаагүй шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Бид хоёр зураг төөргөөр учрах л ёстой хүмүүс байсан юм байлгүй. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг биз дээ. Бусдын юу гэх надад огт хамаагүй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13674
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
тэнэг охин сэрүүн зүүдлээд байгаарай,Баясаа чамаас удам угсаа, хөрөнгө чинээ, бие хаа бүх юмаараа илүү за юу. чи илүү сайн нь бөгсний хөгжил нь наснаасаа эрт хөгжсөн.чи юу ч биш хорхой минь өврөө нээж айлын хүүхдүүд өнчрүүлээд байгаа байж юу хуцаад байгаа аалз вэ.чамайг ард түмэн аальгүй алцгар гэж бодож байгаа болохоос од сайхан сайн хүүхэнцэр гэж хэн ч хэлээгүй бна ш дээ