ШӨХТГ, банкуудын хоорондох шүүх хурал болно
Арилжааны банкуудын нэхэмжлэлтэй ШӨХТГ-д холбогдох асуудлыг хэлэлцэх анхан шатны шүүх хурал өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд болохоор товогджээ. Уг шүүх хурал энэ сарын 15-нд болох байсан ч Капитал банк, Улаанбаатар хотын банк шүүх хуралдаанд ирээгүй, Хас банк, Капитрон банк төлөөлөгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
ШӨХТГ-аас арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч, иргэд, аж ахуй эрхлэгчдийг хохироож байна хэмээн үзсэн. Харин банкууд тус газрын энэхүү шийдвэргийг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
ULS.MN
URL: