АН төрийн ажлаа гацаахгүй үргэлжлүүлж чадах болов уу?
Өнөөдрийн улстөрийн байдал тэр дундаа АН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайдын суудал хэр бат бөх байр суурьтай байх бол хэмээн харсан, харуулдсан ард иргэдийн хүлээх хоногийн тоо ойртож байна. Н.Алтанхуягийг ерөнхий сайдын суудал тохирохгүй хэмээн үзэж байгаа хүмүүс УИХ-д сөрөг хүчнийхэн болон намын хэсэг нөхөд нь хүртэл халгаатай байр сууриа илэрхийлээд амжсан өнөө үед суудлаа авч үлдэж чадах уу?, эсвэл хэдэн хоногоор ч болов авч үлдэж дараагийн нүүдэлдээ бэлдэх үү гэдэг нь АН-ын бүлгээс хамаарах болоод байна.
Нохойн дуу ойртсоор л… Өнөөдөр төрийн байнгын хорооны хуралдаанаар Н.Алтанхуягийн талаар авч хэлэлцэнэ. Гэхдээ намын нөхөр, бас даргаа авч үлдэх гэж намын бүлэг нь завсарлага авч аврал энэрэлээ хүртээхгүй бол.
Энэ мэтхэн албан суудлын төлөөх дайн төрийн ордонгоор эргэлдэж ард олны амьдрал цааш хөвөрдгөөрөө хөвөрч доройтсоор байгааг хэзээ эргэн харах сөхөө эрх баригчдад байгаа бол. Уг нь энэ засаг өөх ч биш булчирхай ч биш энэ засгийн дээсэн дөрөөн дээр дэнжигнэх хугацаанд хийсэн бүтээсэн бол олон ажил амжуулах байсан гэдэгтэй маргахгүй биз ээ. Өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуягийг авч хэлэлцэх үеэр “Шудрага ёс” эвслээс ажлын тав хоногийн завсарлага авч амийг нь хаацайлсан. Харин энэ маргааш өөрийн намын бүлэг завсарлага авчихгүй бол ямартаа ч нэг сандал ширээний хэрүүл тэмцэл дуусаж цаашид Монгол улсын хөгжлийн төлөө ажилдаа ханцуй шамлан орно байх хэмээн найдаж харж хүлээсэн хүлээлт л нийгэм байсаар.
Төрийн ажлыг МАН-хан уялаа гацаалаа хэмээн байнга л шүүмж дагуулдаг. Тэгвэл АН-ынхан төрийн ажлаа эрхэмд тавиж гацаалгүй ерөнхий сайд Н.Алтанхуягийн асуудлыг маргааш авч хэлэлцэж төрийн ажлаа гацаахгүй, уяхгүй явуулж чадах болов уу?
ЧОЙ
URL: