Их хотын хямдрал нэртэй арга хэмжээ болно

bdf755_p18m64kijb1bf516cg15rc1hgt13cl1_x800

Маргааш буюу нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр “Их хотын хямдрал” нэртэй нэгдсэн арга хэмжээ болно.  Энэ арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн  хэрэгсэлүүд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Маргааш 13:30-17:00 цагийн хооронд тролейбус үнэгүй, Нэгдүгээр парк /хуучнаар автобус-1/-ийн хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх болжээ.

Мөн энэ өдөр үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд өөрийн бараа бүтээгдэхүүндээ 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулах юм байна. Үүнд:  “Дархан нэхий” ХК -50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг -50 хувь, “BEST SHOES” ХХК -50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа -50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм.  Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд  хямдралтай тарифаар иргэдэд үйлчлэх аж.

-23102014-1414037247-2112916739-niislel

2666827201201401090918


URL:

Сэтгэгдэл бичих