“Тэнгэр даатгал” адуунаас мөнгө нэхэмжилжээ
Монголд хамгийн элбэг байдаг зүйлүүдийн нэг бол даатгалын компаниуд. Ялангуяа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хуульчилж өгсөнтэй холбоотойгоор авто машин, жолоочийг даатгахаар нэрийг нь тогтоохын ч аргагүй олон даатгалын компаниуд байгуулагдсан байдаг. Тэд хаварын авто үзлэг болох үеэр жолооч нарыг “даллан дуудаж”, өөрийнхөө даатгалыг шилдэг, хамгийн сайн нь гэж сурталчилцгаадаг. Харамсалтай нь даатгуулагчаас даатгалын мөнгө төгрөг авахдаа түргэн шаламгай байдаг шигээ даатгалын үйлчилгээ үзүүлж чаддаггүй тухай яриа олон нийтийн дунд түгээмэл байдаг. Жолооч нар даатгалаа дууддаг ч тэд барагтаа бол ирдэггүй, ирсэн тохиолдолд бараг л таны буруу, даатгалд хамрагдахааргүй шахуу зүйл ярьдаг. Үгүй юмаа гэхэд хохирол олгох нэртэй өчүүхэн мөнгө өгөөд “бултахыг” хичээдэг гэдэг юм билээ.
Даатгалын компаниудын энэ мэт ”арга барилууд” эцэстээ адуу малыг буруутан болгосон инээдээмтэй, эмгэнэлтэй ч гэмээр жишээ байна.
“Тэнгэр даатгал” ХХК даатгалынхаа авлагаа барагдуулахын тулд хамтран ажилладаг “Эй Эс Партнерс” ХХК нь иргэн М.Батжаргалаас 2.046 сая төгрөг нэхэмжилжээ. Хамгийн сонирхолтой нь иргэн М.Батжаргалын адуу иргэн Ү.Мөнгөний “Hyandai Starex” маркийн авто машиныг “мөргөсөн”-өөс үүдсэн хохиролыг төлүүлэхээр ийнхүү нэхэмжилсэнд байгаа юм. “Тэнгэр даатгал”-ынханы яриад байгаагаар бол хэдэн адуу “согтуурч” яваад зүв зүгээр явж байсан автомашиныг очиж мөргөөд хохирол учруулсан юм байх. Нэгэнт адуу өөрөө “хүний хэл мэдэхгүй” учраас тухайн хэдэн адууны эзэн М.Батжаргалаас даатгалын мөнгө гаргуулж авах нь хамгийн оновчтой зөв шийдвэр гэж “Тэнгэр даатгал”-ынхан үзсэн юм байна. Адууны эзнийг адуунуудынх нь автомашинд учруулсан хохирлыг 7 хоногын дотор төлөхгүй бол Иргэний шүүхэд хандана гэжээ.
Уг нь хэргийн газрын үйл явдлыг шүүхээр орж хэдэн адуунаас асуугаад тогтоочихвол болох санж. Даанч адуунууд хүний хэл мэдэхгүй нь харамсалтай.
Даатгалын мөнгөндөө улайрсан компаниуд ийм инээдэмтэй ч гэмээр, тэнэг ч гэмээр зүйл яриад явж байгааг бид юу гэж ойлгох ёстой вэ?
Нөгөө “мөнгө улаан, нүд цагаан” гэж л энэ байх даа.
Эх сурвалж:ugluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ийм нийтлэл нийтэлхээсээ ич сэтгүүлчээ. Адуунаас нэхэмжилсэн зүйл наана чинь алга байна. Энгийн жишээ: Сэтгүүлч таны машин зогсоол дээр байхад нэг адуу ирээд мөргөөд үзлийн юм болгочижээ. Та хохирлоо барагдуулхаар адуунаас нэхэмжилэх үү? Эзнээс нь нэхэмжилэх үү? нэг бодоод үзнэ биздээ. Үнэхээр адуу ирээд мөргөсөн бол нэхэмжилж л таарна биздээ. Та нотлогдоогүй байгаа хэргийг шууд өөрхийхөөрөө бичээд эмгэнэл гээд байж болохгүй санагдах юм. Харин ингэж бичиж байгаа та л эмгэнэлтэй санагдаж байна.