Хойч ирээдүй болсон залуус өвчний үүр болж байна
Монгол хүн болж төрсөндөө бахархаж хийж бүтээхийн их хүслээр тэмүүлж буй залуучуудад зориулж төр засгийн зүгээс юу хийв? Яахав Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сар бүр өгч байгаа 70.000 төгрөгөөр их дээд сургуулийн оюутнууд хэрэгцээтэй зүйлээ авдаг. Гэхдээ залуучуудын ихэнх хувь нь уг мөнгөөр биеийн тамирын тохитой заал, бялдаржуулах төв байгуулах, залуу хүний бие организмд шаардлагатай илчлэг хоолоор үйлчилж байх хоолны газрууд барих саналыг залуус дэвшүүлж байсан. Энэ бүгдээс харахад залуус эрүүл байхыг хүсэж байна. Сар бүр өгдөг 70.000 төгрөгийг залуусын эрүүл мэндэд нь үнэтэй хувь нэмэр болохуйц зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Сардаа нэг оюутан залуусыг витаминжуулах аян зэргийг зохион байгуулах, Мөн оюутны цайны газрыг илүү сайжруулж өндөр шаардлага тавих, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор сургууль бүрт нь нэгдсэн журмаар сургалт лекц явуулах зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсролын тухай хэр ойлголттой байдаг талаар хэд хэдэн оюутнууд ( Бүрэн дүүрэн мэдлэг маш дутмаг, ер нь эрүүл мэнд гэхээс илүү хичээл сургуульдаа хамаг заваа гаргадаг) гэлээ.
Эрүүл мэндийн буруу зуршил бол архи тамхины хэрэглээ байдаг. Сар бүр олгодог мөнгөөр дийлэнх нь эрүүл мэндээ хордуулж байна. 21-р зуун Монголын залуучууд судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 38.4% нь тамхи татдаггүй бол үлдсэн 60 гаруй хувь нь их бага ямар нэг байдлаар тамхи татдаг, 70 гаруй хувь нь архи хэрэглэдэг гэсэн харамсмаар дүн гарчээ. Үүнээс гадна залуучуудын дунд цус харвалт маш их газар авч байна. Ирээдүй болсон залуучууд эрүүл саруул байж эх орны хойч болно. Эрүүл явбал мянган лан гэж сайхан үг бий ч одоо бол эрүүл Монгол залуу хүчин ховор юм. Эрүүл мэнд байхгүй бол залуучуудын хүсэл мөрөөдөл, хэрэгцээ бүхнээ яаж биелүүлэх билээ. Эмчилгээ оношилгоо ч тэр бүр залууст хүрдэггүй, тэгж ингэсгээд л явуулчихдаг байна. Олон судалгаа гадуур явагддаг ч ихэвчлэн залуусын хүсэл мөрөөдөл, хэрхэн цагаа зөв ашиглах, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг гэх зэрэг судалгаа легц их байдаг ч харин гол зүйл болсон эрүүл мэндийн дорвитой судалгаа хийгээд бодлого залууст маань маш ховор байдаг. Иймээс ч эрүүл мэнд гэхээс илүүтэй цагаа хэрхэн зөв ашиглах талаар ярилцсаар байдаг нь хачин. Хэсэг залуус нь гадаад гарч сайн боловсон хүчин болох гэж явдаг ч эрүүл мэндээрээ маш ихээр хохирол амсдаг нь нууц биш. Ямар сайндаа янз бүрийн архаг өвчнүүд залуужаад байна гэж яригдах болсон. Залуучуудын дунд эрүүл мэндийн боловсрол тун дутмаг байдаг. Саяхан ЭМ-ийн дэд сайд, Анагаах ухааны доктор Ж.Цолмон Оюутны эрүүл мэндийн асуудал сэдвээр оюутан залуусд лекц уншиж сүүлийн үеийн судалгаагаар манай оюутан залуучуудын дунд бэлгийн замын өвчин, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын замын тогтолцоо, мэдрэлийн замын өвчин эмгэг давамгайлж байдгийг хэлж хэрхэн эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүл зан үйлийг хэвшүүлэх тухай зөвөлгөө өгч байсан.
Энэ бүгд юутай холбоотой вэ? Бидний амьдарч байгаа орчин чинь ямархуу билээ дээ эргэн тойрнох орчноо нэг ажиглаад үзээ ч. Агаарын бохирдол, хог шороотой орчин бидний нүдэнд алаглаж харагдана. Залуучууд гадаа агаартай цэвэр орчинд алхах цэцэрлэг, орчин одоогоор Монголд шийдэгдээгүй нь харамсмаар. Өвөл болохоор хотын утаа ямархуу хэмжээнд байгааг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Залуухан 23-25 настай хүмүүс уушигний төрөл бүрийн өвчин, цус харвасан, үргүй болсон, бэлгийн сулралд орсон гэх мэтчилэн хүмүүс нас ахиад ирэхээр өвчилдөг өвчнөөр залуу хүмүүс өвдөх нь элбэг болжээ. Одоо тэгвэл залуус бид юу идэж уудгаа бодоод үзээрэй. Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүунүүд, амин дэмгүй хоол зэрэг нь залуучуудын өдөр дутмын иддэг зүйлүүд. Мөнгө муутай, ядарч доройтсон оюутнуудын хувьд бага идэгдэх мөртлөө сайн цатгадаг тийм хүнсийг л аль болох их зооглохыг хичээж байдаг нь нууц биш. Тэгээд энэ хямд хүнсэнд нь өнөөх эрүүл мэндийн ямар ч шаардлага хангагдаагүй урд хөршийн хогнууд ихээр байдаг. (Хямд мөртлөө цатгадаг бас амттай нь мэдээж бэлэн гоймон ш дээ) гэх оюутны хариулттай олон залуус санал нийлж байсан юм. Бэлэн гоймон нь яах аргагүй байнгын хэрэглээ нь мөнөөс мөн гэдгийг олон сургуулийн цайны газарт оочер дараалалтайгаар захиалах гоймон байлаа. Уг нь сая гоймонг хорт хавдар болон үргүй болгодог нь батлагдсаар байтал цайны газрууд нь худалдсаар мөн оюутнууд оочер үүсгэн залхиалсаар байх юм. Энэ байдал үнэхээр залууст эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байгаагийн тод жишээ юм.
Монгол хүн Монгол газартаа, эрүүл орчинд эрүүл саруул амьдрахыг залуучууд хүсэж байдаг ч энэ бүх тохироо бүрдэхгүй байсаар л байна. Эрүүл саруул гадаа алхаж яваад кранд даруулж, барилга дээрээс төмөр унаж залуу сайхан насаа аймшигтайгаар алдан, эсвэл зүрх судасны өвчин, харвалт зэргээр эрүүл мэндийн хохирол амсаж ирээдүйн мөрөөдлөө биелүүлж чадахгүй амьдарсаар байх болов уу энэ залуу нас. Хойч үедээ эрүүл Монгол хүнийг бүтээхэд төр засаг, эрүүл мэндийн сайд нар нэгийг бодох цаг болжээ.
Г.Хорлоо
agshin.mn
URL: