Таван айлын гэр, нэг автомашин, 100 гаруй мал шатжээ
Сүхбаатар аймгийн Асгат сумын нэгдүгээр багийн нутаг “Уулын тал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл аймгийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 22-ны өдрийн 15:40 цагт иржээ.
Галыг унтраахад тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 32 албан хаагч, дөрвөн автомашин, орон нутгийн 168 иргэн, 20 автомашин, нийт 200 хүн, 24 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:30 цагт цурамд оруулан, 2014.10.24-ний өдрийн 14:00 цагт түймрийг унтраасан аж. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар таван гэр, нэг автомашин, 100 орчим толгой мал өртжээ. Азаар дээрх галын улмаас хүний амь эрсдээгүй байна.
М.Нандин
URL: