Ардын дуу “Хэен хуар”

10394473_699706956792776_6165947338499342390_n

Хүрээний сайхан бүсгүй Дашзэвэгийн Пунцагдулам
“Хэенхуар” дууны эзэн 1913 он. Нийслэл Хүрээ.

Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт,
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил,
Үсийн хар эгнэгт бэхийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
“Сайхан хүмүүн” Ванчинбалын ууган хүү Гүлранс
1823-1851) яруу найрагч, орчуулагч
——————————————————————————–
“Хэен хуар” дууны эзэн нь XX зууны эхээр амьдарч асан бодит хүн агаад Дашзэвгийн Пунцагдулам хэмээх сайхан бүсгүй.

Ардын дуу “Хэен хуар”

Суудаг байшингий минь
Сураглаад асуувалдаа хө
Цуварсан гурван цагаан байшингийн
Дунд талын шилэн байшин даа хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн

Уудаг усыг минь
Сураглаад аа асуувалдаа хө
Урд талын гурван худагны
Дунд талын алтан худаг аа хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн

Унасан морийг минь
Сураглаад асуувалдаа хө
Урдаа зүгийн усан чиг жороо
Ухаа хонгор морь шүү дээ хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн


URL:

Нэр: Хэен хуар Огноо: 10 May 2015

Хэен хуарын зураг биш шүүдээ

Сэтгэгдэл бичих