Монголыг эзлэх Оросын санаархал уу

9bb88d6ae131b812bigОХУ-д нэгэн шинэ шоколад гарсан нь дэлхий нийтэд шуугиан тариад байна. “ОХУ-ын 2015 оны газрын зураг” нэртэй тус шоколадыг гаргасан “ShokoBox” компани зүгээр хошигносон хэмээн тайлбарлаж байгаа ч зарим орон үүнийг нь Их Орос гүрэн байгуулах санаархал хэмээн үзэж байгаа юм.

Шинэ шоколадны цаасан дээр ОХУ-ын газрын зураг байх бөгөөд Оросын нутаг дэвсгэрт Монгол, Финланд, Эстонийг оруулан зурсан байна. Финланд, Эстонийн ард иргэд хэдийнэ эсэргүүцэл илэрхийлээд эхэлжээ.

Газрын зураг дээр ОХУ-ын газрын зургийг “Одоогийн нутаг дэвсгэр”, “Шинэ газар нутаг”, “Авах магадлалтай нутаг дэвсгэр” гэж ангилжээ. Крымийг шинэ нутаг дэвсгэрт оруулсан бол Монголын нутаг авах магадлалтайд нь багтжээ. “Комсомольская правда” сонин шинэ шоколадыг маш оновчтой “тоглоом” боллоо гэж дүгнэсэн нь гайхалтай. Эстони улс тус компанийн шоколадыг дахин худалдаж авахгүй гэж мэдэгдсэн бол Финландчууд “Оросын аюул” хэмээн нэрлэсэн байна.

Шоколадыг үйлдвэрлэгч компани албан ёсооор уучлал гуйсангүй, харин ч “Бид улс төрд хамаагүй жирийн компани. Энэ бол зүгээр л хошигнол гэдгийг ойлгох хэрэгтэй. Авах магадлалтай хэсэгт багтсан орнуудын иргэд юунд айгаад эгдүүцээд байгааг ойлгохгүй байна” гэж тайлбар тавьсан аж.

М.Сугар-Эрдэнэ

- See more at: http://world.time.mn/content/50462.shtml#sthash.qoX6AuM2.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих