“Мобиком” хүний өмнөөс мессэж илгээдэг болсон уу
Монголдоо анхдагч төдийгүй хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор бол “Мобиком” компани. “Мобиком” компанийн хэрэглэгчид нь энгийн иргэдээс эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч байдаг.
Ялангуяа “9911”-тэй дугаарыг компанийн захирлаас эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ашигладаг. Гэтэл өнөөдөр Мобиком хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, дугаарын эзний өмнөөс өөр хүн рүү мессэж илгээсэн ноцтой асуудал илэрсэн юм.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өмнөөс өөр хүмүүс рүү болон өөрсдийнх нь дугаарт мессеж очсон гэнэ.
Харин энэ хэргийг УИХ-ын дарга З.Энхболд нар зүгээр өнгөрөөх бодолгүй байгаа бололтой. ТЕГ-аар “Мобиком” кропарацийг шалгуулна гэсэн юм.
URL: