Их хотынхоо түүхийг өгүүлсэн бүтээлүүдийг гардууллаа

p194tr0mhi4uj3gh38tosg17m0c

p194tr0mhi6pe8oj1mvq1nsu876d

Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн “Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон эдгээр номыг эрхлэн гаргасан зохиогчид, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч, Ардын уран зохиолч, МУСГЗ Ш.Дулмаа нар оролцлоо.
Эдгээр номыг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн өнгө аястай бүтээлүүд юм. “Нийслэл Улаанбаатар” номонд Улаанбаатар хотын түүхийг судалсан эрдэмтэн судлаачдын бүтээлийг он цагийн дарааллаар түүрвэсэн бол“Улаанбаатар хотын барилгажуулалтын түүх” номонд нийслэлийн түүхийг гэрэл зургаар өгүүлжээ. Энэхүү ном нь Улаанбаатар хотын 1639 оноос өнөөг хүртэлх 375 жилийн хугацаан дахьхот байгуулалт, төлөвлөлт, барилгажилтын түүхийг Өргөөний хөгжлийн үе, Манжийн эрхшээлийн үеийн Их хүрээ, Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээ, БНМАУ-ын Нийслэл Улаанбаатар хот, Ардчилсан Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот гэсэн үндсэн 5 бүлэгт хуваан “Эсгий хот”-оос “Азийн цагаан дагина” гэж нэрлэгдэх хүртлээ хөгжсөн Улаанбаатар хотын түүхэн цаг үеийг харуулсан судалбар зураг, архивын эд материалыг ашиглан баяжуулж гэрэл зургийн цомгийг цогцлон бүтээсэн бүтээл юм.
Харин “Эх орны голомт” 3 дугаар боть ном нь алдарт уран зохиолчдын  үе үеийн Нийслэл хотоо магтан шүлэглэсэн яруу найргийн цомгоос бүрдсэн 3 дахь боть юм.Энэхүү номыг цаашид 108 боть болгохыг зорих болно гэдгийн зохиолч, яруу найрагчид хэлж байсан. “Шөнийн Улаанбаатар” ном нь Нийслэлийн өнгө үзэмжийг шөнийн цагаар тольдсон гэрэл зургийн цомгоос бүрдсэн бүтээл юм.
Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэл хотынхоо ойн хүрээнд Улаанбаатар хотын түүх, гэрэл зургийг цогцлоосон сайхан бүтээлийг уран бүтээлч, зохиолчид маань бий болгосонд баяртай байна. Хүн бүхэн Монгол Улсын түүхээ мэддэг шиг Нийслэл хотынхоо түүхийг ч гэсэн мэддэг байх ёстой. Магадгүй Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн үед түүх дурсгалаа устгаад байна.Үүнийг анхааралдаа авч, хамгаалж үлдэх нь нийслэл хотынхоо түүхийг хамгаалж байгаа хэрэг юм. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа зөвхөн ном тараахдаа биш Улаанбаатар хотын туулж ирсэн түүх, цаашдын замналыг тодорхойлж өгч байна гэж би ойлгож байна” гэдгийг тодотгон хэллээ.
Мөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын маань түүх, өнөө цагийн өнгө аясыг шингээсэн номыг зохиож, эрхлэн гаргасан бүх хүмүүст талархал илэрхийлье. Эдгээр номууд Олон улсын жишигт нийцсэн форматтай, агуулга өнгө үзэмжийн хувьд ч сайхан ном болсон байна. Энэ номуудыг үзэж харсан хүн бол Улаанбаатар хотыг ямар сайхан хот болохыг төвөггүйхэн тольдож харах биз ээ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p194tr0mhi1tv21bob1jvqnu11ms1e

p194tr0mhi14v71asm10vh11mr17d02


URL:

Сэтгэгдэл бичих