Жүдо бөхийн “Дэлхийн цом” дахин Монголд

IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “А” зэрэглэлийн “Чингис хаан дэлхийн цом”-ын тэмцээн манай улсад өнгөрсөн онд хоёр ч удаа зохион байгуулагдсан билээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Монгол улсад явагдсан энэхүү тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан хэмжээн үнэлж дахин зохион байгуулах эрх олгожээ.

Олимпийн эрхийн оноо олгох эрх бүхий “World cup” тэмцээнийг ирэх есдүгээр сарын 10-11-нд Улаанбаатар хотод болох юм байна. Ийнхүү гурав дахь удаагаа Монголд дэлхийн шилдэг жүдочид чуулах нь ээ.

Б.Ирээдүй


URL:

Сэтгэгдэл бичих