Хуурай өлсгөлөн зарласан Л.Гансүхийн бие мууджээ

uls_54475a1bbc0cb_1Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Цагдан хорих төвд хоригдож байгаа. Тэрбээр хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байна. Хуурай өлсгөлөн зарласнаас болж бие нь муудсан тул хорих ангийн эмч нар үзлэг хийсэн байна. Үзлэгээр цус нь өтгөрч, цус бүлэлгүй болсон, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ.

Иймээс хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн боловч АТГ-ын байцаагч нар хариу өгөөгүй байгаа аж. Эмч нарын дүгнэлтээр тэрбээр хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй бол бие нь улам муудаж, амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Дашрамд өгүүлэхэд Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум завшсан хэргээр саатуулаад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих