Ерөнхий сайдыг огцруулах саналтай 28 дээр 10 гишүүн нэмэгджээ
УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Хэдийгээр “Шударга ёс эвсэл” Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар завсарлага аваад байгаа ч гэсэн, тэд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээ хэвлэлийнхэнд дахин танилцууллаа. Энэхүү шаардлагыг дэмжсэн 28 гишүүн дээр нэмж 10 орчим УИХ-ын гишүүн дэмжихээ МАН-д уламжлаад байгаа ажээ. Үүнээс үзвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих 38 гишүүн бий болоод байна. Яг одоогоор тэдний нэрсийг зарлах боломжгүй гэж МАН-аас үзэж байгаа бололтой. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн 10 гишүүнд АН, “Шударга ёс эвсэл”-ээс аль аль нь байгаа ажээ. “Шударга ёс эвсэл” Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага аваад буй. Тэдний завсарлага дууссаны дараагаар АН дахин 5 хоногийн завсарлага авах боломжтой. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал 10 орчим хоногоор хойшлох нөхцөл байдал бүрдлээ.
ikon.mn
URL: