Ерөнхийлөгчийн игзаар хүрэв
Сүүлийн үед улс төрийнхнийг төдийгүй ард иргэдийг гайхашруулж, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа АН, МАХН-ын хамтарсан гэрээний талаарх асуудал юм. Энэ талаар цахим ертөнцөөр нэлээн шуугиулаад байна. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос нэгэн жиргээч “Байр сууриа илэрхийлээч, цөөхөн хэдэн иргэд чинь талцаж дууслаа” хэмээжээ.
Ерөнхийлөгч уг жиргээчид хандан “Хувийн байр сууриа тухайн үед нь илэрхийлсэн.Ийм юм хийж болохгүй гэж.Үнэт зүйл талаас нь харвал игзаар хүрэм. Залруулах биз” хэмээн хариулсан байна.
Жиргээчид түүний хэлсэн “игзаар хүрэм” гэдэг үгэнд ихээхэн анхаарал хандуулж, утгыг нь асууж байна. Энэ бол дээр үед монголчууд хэрэглэж байсан, одоо ч зарим хөгшчүүл яриандаа хэлдэг “зэвүү хүрэм, дургvй хvpэх, эгдүүцэх” гэсэн утгатай үг юм. Ерөнхийлөгч жиргээндээ аль болох хуучны үгийг сэргээн ашигладаг гэдгийг түүний зарим нэг жиргээнээс харагддаг. Тухайлбал тэрээр “гүлдийх” гэдэг үгийг хэлж, мөн л олныг шуугиулж байсан.
Шинэ үг оруулахаас гадна хуучны үгсээ сэргээн ашиглах нь үгсийн санг баяжуулдаг аж.Энэ тал дээр ерөнхийлөгч маань ард иргэддээ үлгэрлэж байна уу даа гэсэн бодол төрөв.
bataar.mn
URL: