Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн бие муудлаа
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаж байхдаа хуурай өлсгөлөн зарлаж арваад хонож байгаа билээ. Хуурай өлсгөлөн зарлаж олон хоносноос болж биеийн байдал нь тааруухан байгаа гэнэ. Хорих ангийн эмч нар үзээд цус нь өтгөрч, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарч яаралтай эмнэлгийн тусламж авахгүй хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байвал бие нь улам муудаж, амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэсэн байна.
URL: