Бааварын камертаа гал тавьсан хэргийг цагаатгажээ

uls_54471134e4e12_1“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өчигдөр цагаатгажээ. Баавар нь  өнгөрсөн оны гуравдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдахдаа хорих ангийн өрөөнд гал гаргасан хэрэгт буруутгагдаад байсан юм. Түүнд анхан шатны шүүхээс гурван жил таван сарын ял төлөвлөөд байсан ч ийнхүү цагаатгажээ. Мөн түүнтэй хамт яллагдсан хорих ангийн албан хаагчдын хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих