Цагаа олсон чуулган
Монголын маркетеруудынII чуулган болох гэж байгаа талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэх зорилгоор Монголын Маркетеруудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Золзаяатай холбогдлоо,
Сайн байна уу? Энэ өглөөний мэнд хүргэе.
Танай чуулганы талаар мэдээлэл авах гэсэн юм.
Бидэнтэй холбогдож байгаад баярлалаа . Манай чуулган энэ баасан гарагт төрийн ордонд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Бид бүртгэлээ онлайнаар www.mnma.mnсайтаар хийж байгаа бөгөөд маш олон хүн бүртүүлж, идэвхитэй оролцох гэж байгаа нь бидэнд маш их урам өгч байна.
Чуулганаар хэлэлцэх гол асуудлуудаас танилцуулаач.
Бидний хамгийн гол асуудал бол олон улсад Монгол улсаа хэрхэн сурталчлах нэгдсэн бодлого зөвлөмж гаргах юм. Мөн Монгол улсын “ҮНДЭСНИЙ БРЭНД”-ийг хэрхэн хөгжүүлэх, төрхувийн хэвшил, төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, маркетеруудыг мэргэшүүлэх гэх мэт манай салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм.
Одоо танай бүртгэл хэр явагдаж байна.
Бүртгэл маш сайн явагдаж байна. Гэвч төрийн ордонд 800 хүн орох боломжтой тул бүх хүмүүсийг хамруулах боломжгүй байгаа нь харамсалтай байна. Мөн мандат олголт дээр биднээс хамааралгүй төрийн ордны дотоод журмын дагуу шат дараалалтай явагдаж байгаа. Тиймээс мандат нь гарсан маркетерууд маань өнөөдөр буюу 22-ны 22.00 цагаас өмнө авч амжихгүй бол бид дараагийн хүмүүст боломж олгож тэдгээр хүмүүсийн мандатыг хүчингүй болгохоос өөр аргагүйд хүрч байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Чуулганд тань амжилт хүсье.
URL: