Арго багш бурхан бүтээдэг болжээ

20141022021805Хэл шинжлэлийн ухааны доктор профессор, ард түмний гавьяат багш Аргог олон хэл мэддэг  гэдгээр нь андахгүй. Түүний хувьд нэг хэлийг 14 хоногт сурдаг гэдэг. Тэрээр багагүй олон ном гаргаж, олон удаа амжилттай лекц  тавьсаны дараа түүнд ард түмний гавьяат цол өгчээ.

Харин эрхэм багш маань энэхүү цолоо авахдаа нэлээд будилж МУ-ын гавьяат багш цол хэмээн бодож  энэхүү мэдээг дуулгасан хүнрүү “ордоны аль хаалган дээр очих уу”  гээд л нэлээд юм болж будилсан  боловч бөхийн өргөөнд лекц тавьж байхад нь ард түмний гавьяат багш цолыг өгсөн тухайгаа хуучилжээ. Үргэлж хэл сур, ийм номоо гаргалаа гэдэг Арго багш сүүлийн үед ном ярихаасаа илүү Дахи бурхны тухай ярьдаг болсон бол энэхүү бурхныг Арго багш өөрөө бүтээж одоогоор 5000 итгэгчтэй гэнэ.

Юутай ч Арго багш маань Монголчуудынхаа оюун санааг нэгтгэх гэж энэхүү бурхныг бүтээхдээ Чингэс хааны хаан суудал Бөртэ хатны хатан суудлаар залж, дээд 99 тэнгэр, доод 77 этүгэн цусны тахилгаар амьдруулж, шашны номоор бүтээсэн гэнэ. Энэ мэтчилэн ном гаргахаа болиод одоо бурхан зохиож эхэлсэн арго багшийн жинхэнэ нэрийг Арго биш  Ариунболд гэдэг бөгөөд анх олны танил болохдоо хүмүүс бас нэртэй байдыг гэдгийг сонсоод энэ нэрийг өгсөн гэж ээ.

С.Гүнжээ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих