Хамтын ажиллагааны гэрээний нууц заалт задрав
Монгол улсын ерөнхий сайд, ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан хамтын гэрээний хавсралтад АН болон МАХН-ууд нь 2016 оны их хурлын сонгууль, 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд дараах заалтуудыг баримтлан ажиллана гэсэн дөрвөн нууц заалт ил болсон гэнэ.
Үүнд:
-МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх
-Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байж тууштай хамгаалах
-МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах
-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд эвсэл болж оролцох хэмээн тусгажээ.
Эх сурвалжийг: medee.mn
URL: