Монголын шигшээ Мъянмаруудад 2-0-ээр хожигдлоо

Өчигдөр Мъянмар улсад Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Мъянмарын багтай хариу тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд Монголын баг Мъянмарчуудад 2-0-ээр хожигджээ. Тус тоглолтын эхний үед гоол ороогйү бөгөөд 2-р үеийн 61 дэх минутад Мъянмарын тоглогч Со Пай, 85 дах минутад Май На Найнг гоол оруулснаар Монголчуудыг буулгаж авчээ. Ингэснээр Монголын баг Мъянмарууд багаас 1 оноогоор ялагдаж цаашид дэлхийн аваргын шалгаруулалтад  өрсөлдөх боломжгүй болсон байна. Өнгөрсөн сарын 29-нд Монголд болсон эхний тоглолтонд манай шигшээ багийн довтлогч Х.Цэнд-Аюуш цор ганц гоолыг оруулж байсан юм.
С.Будрагчаа


URL:

Сэтгэгдэл бичих