МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан ил дахидал илгээлээ
МУИС-ийн багш нар УИХ-ын 75 гишүүд (Л.Гантөмөрөөс бусад) болон Ерөнхийлөгчид хандаж МУИС-ын одоогийн удирдлагын хууль, дүрэм журмыг зөрчсөн баримтуудыг захидалын хамт хүргүүлжээ. Тэд захидалдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан МУ-ын дээд боловсролын тогтолцоог “самарч”, хариуцлагагүй, зарчимгүй, хууль, дүрэм, журмыг ноцтой зөрчдөг МУИС-ын одоогийн удирдлагыг “цээжээрээ” хамгаалаад байдаг БШУ-ны сайд Л.Гантөмөртөө хариуцлага тооцохыг шаардлаа. Мөн МУИС-ын одоогийн удирдлага А.Галтбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчдийн “идсэн уусан” нь хирээс хэтрээд зогсохгүй, оюутны дүнг засварлаж, дүйцүүлж тооцоод төгсгөчихдөг, нэмэгдэл урамшуулал, хангамж эдэлдэг зэргээр МУ-ын олон хууль, дүрмийг ноцтой зөрчсөн нь АТГ, Мэргэжлийн хяналт, ШӨХЗГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон байхад сайд Л.Гантөмөр нь А.Галтбаярт хариуцлага тооцохгүй байсаар өдий хүрч байгаа нь цаана ашиг сонирхолын зөрчил байна гэж үзэж байгаа ажээ.
Нэгэнт салбарын сайд нь МУИС-ийн захиралд арга хэмжээ авдаггүй, хууль зөрчихийг дэмжээд байгаа мэтээр асуудал үргэлжилсээр байгаа тул багш нар ЕРӨНХИЙ САЙД-д хандаж байгаагаа уламжилжээ. Энэ асуудалд хэрхэн хандсанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягын хир зэрэг шударга ажилладагыг мэдэж болно гэж багш нар үзэж байгаа юм байна. Цаашлаад АН-ын удирдлагууд ярьдаг, хэлдэг шигээ хариуцлага тооцдог, ёс зүй ярьдаг шигээ байж чаддаг эсэхийг энэ асуудалд хэрхэн хандснаар нь ойлгож болох ажээ.
Ц.Мөнх
URL: