Оюутнуудад олгодог 70200-г үргэлжлүүлэн олгохоор болжээ
Их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад улсаас олгодог 70 200 төгрөгийн үндэсний тэтгэлгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Үндэсний тэтгэлгийг олгохдоо оюутны голч оноо болон тухайн сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангаддаг гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэх юм байна. Салбарын яамны баримталж буй бодлогоор 2 болон түүнээс дээш голч оноотой оюутнуудыг үндэсний тэтгэлэгт хамруулах ажээ. Ингэснээр тэтгэлэг авах оюутнуудын тоо тодорхой хувиар багасч, 2015 онд 100 мянга орчим оюутан уг тэтгэлэгт хамрагдах тооцоо гаргажээ.
URL: