Хавдар үүсгэдэг 16 хүнсний бүтээгдэхүүнийг эрдэмтэд нэрлэж байна

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 хувь нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95 хувь нь гадаад хүчин зүйл буюу хүмүүсийн өөрсдийн дадал, амьдралын буруу хэвшлээс шалтгаалдаг нь тогтоогджээ.

Зохисгүй хооллолт, архи, тамхи хэрэглэдэг эсэх, газар зүйн аль бүсэд амьдарч, хэр хортой, бухимдалтай нөхцөлд ажиллаж байгаа эсэх, халдварт өртөмтгий байдал гэх мэт гадаад хүчин зүйлүүдийн дотроос зохисгүй хооллолт хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарууштай.

Хэрэв эрдэмтдийн судалгаанаас үзэхэд ихэнх хоол хүнс биед хортой болж, хоол хүнсэндээ юу хэрэглэх, эрүүл мэндэд юу хоргүйг тодорхойлоход хэцүү болоод байна.

Ингээд та бүхэнд хорт хавдар үүсгэх хамгийн гол шалтгаануудын нэг болж буй 16 хүнсний жагсаалтын танилцуулъя. Магадгүй та эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэрэглэдэг байхыг үгүйсгэхгүй.

1. Богино долгионы зууханд болгосон эрдэнэшиш (попкорн)

Түрхэн зуурын хорхойгоо дарахын тулд богино долгионы зуухад болгосон эрдэнэшиш идэж элэг, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлд ормоор байна гэж үү? Эрдэнэшиш буюу попкорны найрлагад хүний биед хэрэгтэй ямар ч амин дэм байдаггүй аж.

Мөн амьтан дээр туршилт хийхэд уг бүтээгдэхүүн нь элэг, төмсгөнд нөлөөлж улмаар нойр булчирхайн хавдар үүсгэжээ. Богино долгионы зууханд попкорныг бэлдэх явцад энэхүү химийн бодис нь ууршин шингэснээр жилийн турш хүний биед хуримтлагдаж, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай юм.

Гэхдээ та попкорноос татгалзаж чадахгүй бол хайруулын тавган дээр хайрч идэх нь хор уршиг арай багатай.

2. Органик бус бүтээгдэхүүн

Бүх жимс, жимсгэнэ, хүнсний ногоо эрүүл мэндэд сайн гэж боддог хүн ганц та биш. Хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг органик бус жимс жимсгэнэ маш их байдаг. Үүний нэг жишээ нь гормоны тэнцвэрт байдлыг өвчин үүсгэх хэмжээнд алдуулдаг гадны бас нэг бодисыг эрдэмтэд илрүүлсэн нь хорт ургамал устгахад маш өргөн ашиглаж ирсэн атразин (atrazine) гэх бодис юм.

Энэхүү бодис үргүйдэлд ч хүргэх аюултай тул Европт хоригложээ. Үүнээс гадна жимс жимсгэнэ хүнсний ногоог суулгахад хортой бордоо ашигладаг байна. Органик бус жимсний жагсаалтыг алим, жүрж, гүзээлзгэнэ, усан үзэм гэх зэрэг түрүүлдэг байна. Иймээс бүх хорыг нь арилгахгүй ч гэсэн аливаа жимсийг хэрэглэхээс өмнө заавал угааж байгаарай.

3. Лаазалсан улаан лооль

Лаазны дотор тал болох цагаан тугалган төмөр нь өөртөө нөхөн үржихүйн эмгэг үүсгэгч, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “bisphenol-A” гэгч хиймэл дааврыг агуулдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас болж улаан лоолийн хүчиллэг амт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар энэ бүтээгдэхүүн нь эр бэлгийн эсийн ялгаруулалтыг дарж, амьтдын өндгөнд хоромсомын өөрчлөлт явагдахад хүргэдэг нь нотлогджээ. Иймээс улаан лооль сонгохдоо шилэн савтай бүтээгдэхүүн худалдаж ав аль эсвэл өөрөө даршилах нь илүү баталгаатай.

4. Боловсруулсан мах

Боловсруулсан махыг хийхэд давс болон бидний эрүүл мэндэд хортой химийн бодисыг их хэмжээгээр ашигладаг. Эрдэмтдийн 13 жилийн турш хийсэн судалгаагаар 160 гр боловсруулсан мах идсэн 17 хүний нэг нь амиа алдаж байжээ. Түүнчлэн 20 грамм болон түүнээс бага идсэн хүмүүсийн хувьд хорт хавдар үүсэх эрсдэл 44 хувиар нэмэгджээ.

5. Үржүүлгийн аргаар өсгөсөн яргай загас

Загас түүн дотор яргай загас хамгийн эрүүл хүнсний бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Харамсалтай нь АНУ-д яргай загасны бараг 60 хувь нь үржүүлгийн аргаар өсгөсөн байдаг аж. Фермд загаснуудыг химийн бодис, антибиотик, пестицид гэх зэрэг хорт хавдар үүсгэгч бодисуудаар хооллодог байна. Үржүүлгийн аргаар гаргаж авсан яргай засаг нь энгийнтэй харьцуулахад өөхлөг байдаг учир хорт бодисуудыг шингээх чадвар илүү юм.

6. Төмсний чипс

Төмсний чипс хямдхан, амттай байж болох ч эдгээр шаржигнуур хөнгөн зууш үхлийн аюултай юм. Тус бүтээгдэхүүн найрлагандаа ихээхэн хэмжээний тос, натри зэрэг агуулдаг учир жин нэмэгдүүлэхээс гадна цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Өөр нэгэн эрсдэл бол acrymalide буюу тамхины найрлаганд олдсон хорт хавдар үүсгэдэг бодис. Иймээс төмсний чипсээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ дайлахгүй байхыг зөвлөж байна.

7. Цэвэршүүлсэн тос

Ургамлын тосонд агуулагдах цэвэршүүлсэн тос нь эрс өөр зүйл юм байна. Эдгээр тос нь халуун болон чийглэгт тэсвэргүй бөгөөд хурдан гашуун болдог аж. Ийм тохиолдолд энэхүү тос нь хавдар, таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэх аюултай болдог. Тиймээс эрдэмтэд аль болох цэвэршүүлсэн тосны хэрэглээгээ багасгаж, цэвэршүүлээгүй оливын тос хэрэглэхийг зөвлөж байгаа аж.

8. Давсалсан, даршилсан болон утсан бүтээгдэхүүн

Тэд амттай байж болох ч, давсалсан даршилсан болон утсан хүнсний бүтээгдэхүүн олон цагирагт гидрокарбон үүсдэг бөгөөд энэ нь хавдрын эх үндэс болдог байна. Аливаа амьтны махыг утах, ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас дээрх бодис үүсдэг ажээ. Мөн гидрокарбон нь тамхины утаанд ч агуулагддаг.

Бүдүүн, шулуун гэдэсний болон ходоодны хавдар давсалсан, даршилсан, утсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй шууд холбоотой.

9. Боловсруулсан цагаан гурил

Цагаан гурил  өдөр тутмын хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтдог гэдэг. Тэгвэл боловсруулсан цагаан гурлыг хлорын хий ашиглан цайруулдаг бөгөөд энэ явцад гурлын бүх шим тэжээл нь алга болох нь ойлгомжтой. Хлорын хийг идэх нь битгий хэл амьсгалахад л хорьтой энэ бүтээгдэхүүн. Үүнээс гадна цагаан гурил нь цусан дахь сахар ба инсулины хэмжээг нэмэгдүүлж чихрийн шижин үүсэх гол шалтгаан болдог. Харин хавдар нь цусан дахь сахараар “хооллодог” байна. Иймээс танд цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.

10. ГМО буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ.

1996 онд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсний дараа архаг өвчтэй америкчүүдийн тоо 3 гаруй хувь байжээ. Харин есөн жилийн дотор 7-13 хувь хүртэл огцом өссөн байна. Хүүхдүүдийн дунд харшил, Аутизм, нөхөн үржихүйн болон хоол боловсруулах асуудлууд нэмэгджээ. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг харханд өгөхөд нүдэнд итгэмээргүй дүр зураг гарчээ.

Иймээс аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо ГМО гэсэн бичиггүй эрүүл хүнс сонгохыг хичээгээрэй.

11. Сахар

Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс, хавдар үүсэх шалтгаан болдог. Эрдэмтдийн олон жилийн турш хийсэн судалгаагаар хавдрын эс нь хүний биенд орсон элсэн чихрээр тэжээгддэг байна. Их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг эрдэмтэд мөн баталсан байдаг. Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг юм. Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.

12. Чихэр орлуулагч

Жин хасахыг хүссэн хүмүүс заримдаа элсэн чихрээс татгалзаж, түүний оронд чихэр орлуулагчийг хэрэглэх нь хүссэн үр дүнд хүрнэ хэмээн ойлгодог. Гэхдээ чихэр орлуулагч нь илчлэг багатай байдаг ч илүү муу талтай.

Чихэр орлуулагч их хэмжээгээр хэрэглэснээр хүн хоногийн хоолны илчлэгийн хэрэглээгээ хянаж чадахгүй, амттан илүү их дурладаг байна. Чихэр орлуулагч нь DCT нэртэй аюултай хортой бодис агуулагддаг бөгөөд тархины хавдар үүсгэдэг эрсдэлтэй аж.

13. Хоолны дэглэм барихад зориулагдсан хүнс

Та “хоолны дэглэм барихад зориулагдсан” аль эсвэл буюу “өөх тос багатай″ гэсэн шошго хоол хүнс сонгосноор эрүүл хооллож байна гэж бодож байгаа бол үнэн хэрэгтээ илүү хор хийж байна. Химийн аргаар гарган авсан чихэр орлуулагч мөн адил хавдар үүсэх, зүрхний гажигтай болоход нөлөөлдөг.

14. Архи, согтууруулах ундаа

Архи, согтууруулах ундаа нь тамхиы дараа хорт хавдар үүсгэх хоёр дахь шалтгаан болж байна. Архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь тархины цус харвалт, гэнэтийн үхэлд хүргэх аюултай. Архи амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн, шулуун гэдэс, хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Архи биед орсны дараа шартуулах шинж өгдөг ацетальдегидад хувирдаг ба энэ нь эсийн удамшлын мэдээлэлд засаршгүй гэмтэл үүсгэсээр байдаг. Мөн архи уух үед эстрогены хэмжээ нэмэгддэг учраас хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

15. Улаан мах

Улаан мах буюу бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын мах нь хорт хавдар үүсгэгч хүчин зүйлсийг агуулж байдаг. Гэхдээ энэ нь мах огтхон ч хэрэглэхгүй гэсэн үг биш юм. Махыг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

Өдөр болгон улаан мах их хэмжээгээр хэрэглэдэг эрэгтэйчүүдэд хавдар бий болох эрсдэл 22 хувь, харин эмэгтэйчүүдэд 20 хувь болтол өсдөг байна.

Улаан мах ялангуяа бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг. Улаан махыг өндөр температурт шарах, хайрах үед хортой нэгдлүүдийн хэмжээ нэмэгддэг. Тиймээс долоо хоногийн аль нэг өдөрт махнаас татгалзаж цагаан хоол идэх зуршлыг дадал болгох.

16. Согтууруулах бус ундаа

Согтууруулах бус ундаа, хийжүүлсэн ус, сод зэрэг нь эрүүл мэндэд хортой. Тухайлбал хийжүүлсэн ус нь илчлэг ихтэй, сахар болон амт оруулуулагч ихээр агуулагддаг учир хүний биед ямар ч тэжээл өгдөггүй. Нэг лааз хийжүүлсэн усанд арав гаруй уут элсэн чихэр агуулагддаг. Судалгаанаас үзэхэд хүн долоо хоногт хоёр удаа хийжүүлсэн ус хэрэглэсэн тохиолдолд нойр булчирхайн хорт хавдрын тусах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих