Нефтийн үйлдвэр барьсны дараа боловсруулах нефтгүй болсон байна
Хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх гэдэг үгийг хөрсөн дээр буулгасан улсууд бол Хятадууд. Өнгөрөгч өдөр Хятадын “Петро Чайна Дачин тамсаг” компанийг хэвлэлийхэнд хандсаны дараагаар ЗТБХБ-ын яам, эрдэс баялаг эрчим хүчний яамдуудаар тэднийг өмгөөлж хамгаалсан бүхэл бүтэн арми хөдлөөд эхэллээ. Тэд мэргэжлийн хяналт , газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг төрийн байгууллагын том дарга нарт үүрэг чиглэл өгч Петро Чайнагын зөрчигдөөд байгаа эрхийг нь буцаан сэргээх ёстой гэсэн улс төрийн тулган шаардалтыг явуулаад эхэлсэн сураг байна. Үнэндээ мэргэжлийн яам, тамгын газар, тэдгээрийг удирдаж байгаа сайд дарга нарын амаар бол Петро Чайнагын эрх нь ноцтой зөрчигдсөн, харин Монголын ард түмэн, Монгол орны газар нутгын эрх ашиг бол огтхон ч зөрчигдөхгүй байгаа юм гэнэ. 200 км замыг тавихдаа 18 жил хүрэлцэхгүй байна гэж ярьж байгаа нөхдүүд, 27 ширхэг шороон замыг гаргаад Тамсагын талыг тамын тогоо шиг болгочихсон байгаа. Замын зурагаа гаргасан тухайгаа ярихдаа явах хэсгийн замыг 6 митрээр тооцсон. Тэрнийгээ монгол улсын стандартын талд нь ч хүрэхгүй байгааг зөв хэмээн зүтгэсэн. Жижиг тэрэг багтамгүй зайгаар 50.60 тоннын машиныг багтаана гээл ярьцгаасан байж байна. Монголын төр яагаад гадныханы эрх ашигыг ярьдаг шигээ монгол хүнийхээ эрх ашигыг ярьдаггүй юм болоо. Ер нь асуудлыг шуудхан ярих юм бол үнэндээ Петро Чайнагын үйл ажиллагааг цуцалцан нөхдийг зэмлэх биш шагнах тухай ярьмаар байгаа. 18 жил Монголоос нефть зөөлөө. Адгийн наад зах нь шатахуун хомсдсон хүнд хэцүү үед чанараа яаж таниулсаныг бид мартах учиргүй баймаар юм. Одоо гэнэт Монголын төрийн түшээд ухаан орж нефть боловсруулах үйлдвэр барьна хэмээн хөөрцөглөөд эхэлцэн байгаа. Тэр нь хэзээ ч ашиглалтанд орхын бүү мэд. Аягүй бол үйлдвэр барьсных нь дараа боловсруулах нефть нь байхгүй болцон байж мэдэх байхаа?
URL: