Улсын их дэлгүүр дэх Филармонийн тоглолт үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв
Монгол Улсын Филармоноос “New season 2015″ 43 дахь удаагийн нээлтийн ажиллагааг тохиолдуулан бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү зорилтот хөтөлбөрийн хүрээнд Филармоныхон олон ажил төлөвлөсөн бөгөөд тухайлбал, 18,19,25,26- ний амралтын өдрүүдэд 12.00 цагт: Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд улсын филармоны уран бүтээлчдийн тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулагдах / тусгай хөтөлбөрөөр
28 -нд өдөр МҮОНТВ-ийн шууд эфирээр өдөрлөгийн нээлтийн ажиллагаа
29- нд өдөр Чингисийн талбайд Улсын филармоны нээлттэй хаалганы өдөрлөг, парад зохион байгуулагдах
30 -нд 19.00 цагт СТӨ-нд “Киноны хөгжмийн үдэш” шилдэг уран бүтээлийн тоглолт
31 -нд 19.00 цагт СТӨ-нд Улсын филармоны 43 дахь үзвэрийн жилийн нээлтийн нэгдсэн тоглолт гэх мэт ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг арга хэмжээ болох Филармонийн хөгжимчдийн болон дуучин Ц.Хулан, HOT SPOT хамтлагийн дуучин Н.Наранбаатар нарын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт өчигдөр Улсын их дэлгүүрийн зааланд болж олон хүн үзэж сонирхон бас ч үгүй асуулт хариулт явуулан зарим үзэгчдийг 31-нд болох тоглолтын хос урилгаар шагнаад авна лээ. Үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход хөгжим хэн бүхний хэл гэдэг нээрээ л үнэн шүү, зөв хөтөлбөр санаачилсан байна гэх үзэгчид нэлээдгүй байсныг харахад тус “Хөгжим” хөтөлбөр цаг үе, нүдээ олсон хөтөлбөр болсон бололтой.
URL: