Энэ жил амгалан төрийн ажнай шарга азарга тоосоо өргөнө

Энэ жилийн баяр наадмаар дөрвөн их ой давхцаж байгаа. Тиймээс өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр болж, нийслэлийн дөрвөн зүг найман зовхист бөхчүүд бяраа тэгшилж, олон олон хурдууд уяа сойлгоо тааруулж, эрхий мэргэчүүд нумаа эрчилж байна. Монголчуудын хувьд хурдан морины уралдаан хамгийн ихээр сэтгэл хөдөлгөдөг.

Өнгөрсөн жилийн наадамд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн “Амгалан төрийн Ажнай шарга азарга” уралдаагүй бол энэ жил тоосоо өргөхөөр сойгдож байна. Шарга азарганы уяа сойлгыг Тод манлай уяач Б.Эрдэнэчулуун тааруулж байгаа аж. Шарга азарга өнгөрөгч сарын 29-нд Хүй долоон худагт болсон бага сунгаанд 200 орчим азарганаас арван хэдээр ирсэн бол өчигдрийн дунд сунгаанд 100 гаруй азарганаас эхний 40-д давхисан байна. Харин дунд сунгааны азарга насны морьдыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын хүрэн азарга өнгөлсөн бол их насны морьдын давхианд Ч.Батбадрахын хонгор, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүүгийн шөвгөр хүрэн тус тус өнгөлсөн байна.

Э.ПАГМА

sharga

sharga

sharga


URL:

Сэтгэгдэл бичих