Ц.Алдармаа: Би хүүдээ гадаад руу сургуульд явлаа гээд хэлчихвэл итгэх болов уу
Хошин урлагийн жүжигчид дундаа нуруулаг гоолиг биеэрээ гайхагдаж явсан жүжигчин, СТА Ц.Алдармаа өнөөдөр ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа.
Анхан шатны шүүхээс түүнд долоон жилийн хорих ял шийтгэл ногдуулснаар тэрбээр ялтан гэх нэрийг зүүгээд байгаа юм. Тэрбээр хамтлагийнхаа жүжигчин, хуурай эгч гэгдэх Д.Оюунтуулын дээр буцалсан халуун ус асгаж, биеийнх нь 31 хувийг түлсэн хэргийн буруутан юм.
Шүүхийн алх цохисоны дараа шууд хорих анги руу ачигдсан тэрбээр шоконд орж, үнэндээ юу болоод байгааг ч мэдрэх сөхөөгүй байсан гэдэг. Түүнийг ялалсан зүйл анги нь хүнд хэрэг учраас хохирогч “гомдолгүй” гэсэн ч хоригдох ялтай гэдгийг мэдэж байсан учраас ял авах байх гэдгээ гадарлаж байсан аж. Тэрбээр шүүх хурал болохын өмнө өмгөөлөгчидөө ”Би юу хийчихэв ээ. Ядаж зүгээр цохихчихгүй яагаад…, маш их харамсч байна. Шүүхээс хэрвээ ял өгвөл… Би хүүдээ гадаад руу сургуульд явлаа гээд хэлчихвэл итгэх болов уу” гэж байжээ.
Харамсалтай нь “Гэм нь урдаа гэмшил нь хойноо” гэгч болсон энэхүү хэргээс залуус сургамж авч, үг үйлдлээ хянаж байхыг анхааруулж байна.
mglnews.mn
URL: