Урлагийн залуу хосууд хоёр тийш болсон уу

1610062_859213897429364_4314432352891092576_n

Урлагийн сайхан хосуудын нэг гэгдэж байсан жүжигчин Анхбаяр, Мишээл нар хайр дурлалдаа цэг тавьсан бололтой.

Нэгэн үе нэг нэгнийхээ кино нээлтэнд хөтлөлцөн ирж, хайр дурлалаа бататгаад авсан тэднийг янзаар хүлээж авах иргэд цөөнгүй байсан. Анхаа ахад гоёдсон бүсгүй тохиромжгүй хос гээд л тэднийг тойрох хэл ам багагүй. Харамсалтай халуун хайраараа холбогдсон гэж байсан сайхан хосууд маань хоёр тийш болсон бололтой.

Учир нь жүжигчин залуус маань нэг нэгээрээ Онлайн буу халалт гэх NB and Sally нарын нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлэгийн үеэр жүжигчин Мишээлийн хувьд хайртай залуугийнхаа тухай ганц ч үг унагаагүй.

Харин Анхбаярын хувьд “найз бүсгүйгээр нь юу байна” гэх хөтлөгчийн асуултанд би single шүү дээ хэмээн ам алдлаа. Хичнээн харамлаж, олноос нуусан ч гэсэн хайртыгаа гомдоох ийм үг хэлэхгүй л баймаар юм. Тиймээс тэднийг салсан боловуу гэх хардлага олон нийтэд эрхгүй төрсөн юм.

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих