Я.Содбаатар: Зөвхөн Хөгжлийн банкны асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах бүрэн үндэстэй
Өнгөрсөн баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр нэмэгдэн АН-ын Ж.Батзандан, “Шударга ёс” эвслийн Л.Цог зэрэг УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийн тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ. Энэ үйл явлын дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатартай уулзаж ярилцсан юм.
-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа. Н.Алтанхуяг гэдэг хүнийг заавал суудлаас нь авч хаях зайлшгүй үндэслэлүүдээ дахин нэг тайлбарлаж өгнө үү?
-Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас л Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн гадаад, дотоод хүчин зүйл хурдацтай муудаж байгаа талаар бид тухай бүрт нь шахалт, шаардлага тавьсаар ирсэн боловч Н.Алтанхуяг гэдэг улстөрч үргэлж хувь хүний зөрүүд, дураараа аашилдаг зангаар асуудлыг аргацаасаар өнөөдрийг хүрсэн.
Энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бидний зүгээс төдийгүй Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс удаа дараа өгч байсан анхааруулга, сануулгыг үл тоомсорлосоор ирсний балгаар өнөөдөр улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд байна.
Гурав, дөрөвхөн жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг жилд 17.5 хувиар өсч дэлхийд гайхагдаж явсан бол энэ өсөлт жил дараалан буурсаар энэ жил 6.3 хувь хүртэл буурахыг дэлхийн банкнаас зарласан.
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг засаг толгойлсон хоёр жил гаруйхны хугацаанд эдийн засгийн өсөлтийг 2.7 дахин унагаж дөнгөлөө. Нөгөөтэйгүүр урьд өмнө хэзээ ч ийм хариуцлагагүй, дэндүү хэнэггүй Ерөнхий сайд байгаагүйг нотолсон үйл ажиллагааг Н.Алтанхуяг ердөө хоёрхон хоногийн хугацаанд хийсэн.
Энэ нь юу вэ гэвэл энэ хүн Засгийн газрынхаа бүтцийн өөрчлөлтийг 10 дугаар сарын 1-нд зарлачихаад ганцхан хоногийн дараа Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан.
Урьд өмнө ийм хачин жигтэй үйлдлийг ямар ч Ерөнхий сайд хийж байгаагүй юм шүү. Тэр өргөн барьсан төсөл нь маш их зөрчилтэй, үндсэндээ татварын дарамтаар үндэсний аж ахуйн нэгжүүдийг дахиж өндийхгүй болтол нь бутцохих, хорлонтой төсөл оруулж ирсэн байсан.
Дөрвөн төрлийн татварын нэмэгдэлтэй яагаад ч хэрэгжих боломжгүй хачин юм оруулж ирснийг нь сөрөг хүчний зүгээс хүчтэй эсэргүүцсэний үр дүнд ямартай ч түүнийгээ буцаан татчихаад байна.
-Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвсэн талаарх тоо баримтаас дурдахгүй юу?
-Нэгдүгээрт Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэлээ. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр улсын өрийн хэмжээ 50 хувиар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдэн 17.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 65.6 хувьтай тэнцлээ.
Өнгөрсөн онд зөвхөн “Чингис” бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь 1990 оноос хойших үе үеийн Засгийн газрын авч ашигласан зээлийн нэг жилийн хүүгийн төлбөрөөс 3.1 дахин өссөн үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл монголчууд бидний ирээдүйд төлөх өр сүүлийн үед аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрч байна гэсэн үг.
Түүнээс гадна улстөр, эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт тун ноцтой, огцом буурлаа. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхний найман сарын байдлаар 627.2 сая ам. доллар болсон нь 2012 оны наймдугаар сартай харьцуулахад 5.4 дахин буурсан үзүүлэлт юм. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” зэрэг олон улсын агентлагууд хэд дахин бууруулчихлаа.
Улсын төсвийн данс хоосорсны зэрэгцээ Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах чадвартай банк санхүүгийн байгууллага ч байхгүй болтлоо нөхцөл байдал муудчихлаа. Гэтэл зарим нэг банктай хууль бус үйл ажиллагаа явуулж, төсвийн алдагдлаа нөхөх арга саам эрэлхийлж байна.
-Та наад үгээрээ Засгийн газар Хөгжлийн банктай хамтарсан ажиллагааг буруутгаж байна уу?
-Тэгж ойлгож болно. Засгийн газар хууль зөрчиж 2014 оны есдүгээр сарын 18-ны 293 дугаар тогтоолоор Хөгжлийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах зөвшөөрөл олгож, өр тавьж авсан бондын хөрөнгийг төсвийн алдагдал нөхөх зорилгоор зарцуулсан нь л Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл юм.
Энэ байдал цаашид үргэлжилбэл Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаандаа тавьж чадахгүй байдалд хүрэхэд тун ойрхон байна.
Яг өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний барааны үнийн индекс 30-80 хувь өсчихөөд байхад цалин, тэтгэвэр, тэтгэмжээ хугацаанд нь тавьж дийлэхгүй болчихвол ард түмэн өнөөдрийнх шиг хүлээж, тэвчээд суугаад байхгүй нь тодорхой шүү дээ.
-Төсвийн орлого бүрдүүлэлт ихээхэн тасарч яваа ч тун удахгүй 2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах учиртай. Гэтэл та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа нь улс орныг бүрмөсөн хямралын гүн рүү тавиад туучихаж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу?
-Энэ бол үнэхээр аргаа барсандаа л хийж байгаа тэмцэл шүү дээ. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт сүүлийн хоёр жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасраад явж байна. Төлбөрийн тэнцэлийн хувьд 1.5 тэрбум ам. долларын ашигтай явж байсан ч сүүлийн хоёр жил дараалан 1.6-1.9 тэрбум ам. долларын алдагдалтай гарч байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалт 8.3 дахин уначихлаа. Хоёрхон жилийн өмнө 1350 төгрөг байсан ам. доллар өнөөдөр 1850 төгрөг болж даруй 500 төгрөгөөр нэмэгдчихлээ. Үндэсний баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёрхон жилийн дотор хамгийн их хохирол амсч, 20-50 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоож хаалгаа барьлаа.
Товчхондоо Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар ялангуяа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноцтой зөрчиж улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн гол бурууг нь тооцож зайлшгүй огцруулах шаардлагатай болоод байна. Түүгээр ч зогсохгүй энэ хүнд өөр бусад хариуцлага тооцохыг ч үгүйсгэж болохгүй.
-Ямар үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт өөр бусад хариуцлага тооцох тухай ярьж байгаа хэрэг вэ?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллүүд эрх бүхий хуулийн байгууллагуудад хадгалагдаж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэдэг байр сууринд хатуу зогсох болно.
-Та Хөгжлийн банк Засгийн газрын бондыг худалдан авсан талаар ноцтой зүйл ярьлаа. Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө зарцуулах ёстой мөнгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулсан бол ихээхэн ноцтой асуудал үүсэх байх л даа?
-Үүсэхээр барахгүй удахгүй энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх нь тодорхой. Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгөөр үнэт цаас худалдан авсан талаар яригдаж байгаа.
Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төслийг санхүүжүүлнэ гэж өнгөрсөн зунаас хойш л үндэсний үйлдвэрлэгчдийг хуурсаар өнөөдрийг хүрсэн.
Одоогоор хэдэн төсөлд хэчнээн хэмжээний мөнгө олгосон юм бүү мэд. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан ямар ч ажлын дадлага туршлага, мэдлэг чадваргүй залууг аваачиж тавьсан нь цаана аа ямар зорилготой байсан нь одоо л тодорхой болж байна.
Зүгээр л нэг дуулгавартай зарц, ямар ч мэдлэггүй залууг тэр чухал ажил дээр зориуд аваачиж тавьж байгаад дээрх булхай, луйврыг хийсэн нь тодорхой байна шүү дээ. Энэ асуудлын цаана нь нуугдаж байгаа санхүүгийн хулгай, луйврыг ч удахгүй сайтар шалгаж тогтоох ёстой.
Ер нь Н.Алтанхуягийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд ямархуу хэмжээний авлига, хээл хахууль, санхүүгийн булхай луйвар, улсын төсвийн хөрөнгө мөнгөнөөс ямар албан тушаалтнууд хэрхэн яаж зувчуулсныг маш сайн магадлан шалгах ёстой. Бид энэ талаар дэс дараатай алхам хэрэгжүүлнэ.
-Та бүхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулчихаад дараагийн Засгийн газрыг хамтарч байгуулахаар төлөвлөж байгаа юм биш үү?
-Зарим нэг тодорхой улстөрийн хүчин, хүмүүст тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидэнд тийм зорилго байхгүй. Одоо хамгийн гол нь эдийн засгийн хямрал засаглалын хямралтай зэрэгцэхээс нь өмнө энэ хариуцлагагүй Ерөнхий сайдыг огцруулах ёстой.
Энэ хүний хийсэн ажил гэвэл сүүлийн хоёрхон жилд төрийн албан хаагчдын тоог 30 мянгаар нэмэгдүүлж, дааж давшгүй данхайсан бүтэц бий болгосноос өөр зүйл хийсэнгүй.
Эрхбиш эрх баригч АН-д Засгийн газрыг олигтойхон толгойлоод явчих эдийн засаг, санхүүгийн мэдлэг чадвартай, хамгийн гол нь Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ноён нуруутай улстөрч байгаа гэж бид итгэж байна. Засагт хамтрах талаар бид өмнө нь баримталж байсан байр суурин дээрээ хатуу зогсох болно.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сүхээ зориг гарган хүүхний хөхийг илээд автал Болороо огт дургүйцсэнгүйд урам зориг орж, тэнгэрийн өнгөт даашинзны хормойг сөхөн торгон агтавчийг нь шувтлан гараараа тэмтрэхүйд норсон байлаа.
Болороо ч түүний эрхтэнг өмдний гаднаас нь тэмтрэн оролдoх нь тэсгэл алдуулна. Сүхээ яаран тэлээгээ тайлж гантайтал боссон эрхтнээ гаргаад ирлээ. Энэ бүгдийг хэн ч үл анзаарна.
Хөвчирсөн бэлэг эрхтнээ түүнийх рүү зугуухан оруулж эхэлтэл донсолгоо таарч шууд л яваад орчихов. Болороо арай л дуу алдсангүй чимээгүйхэн гиншин ташаагаараа займчина. Сүхээ ч доороос нь ивэн цохин донсолгоо бүр тэднийг жаргааж байлаа.
Удалгүй Болороо чичигнэн чимчрэн байж тавихад Сүхээ ч бас янагийн шингэнээ яраглан яраглан сад тавив. Түүний эрхтнийг даган халуухан нялцгай зүйл урсах нь болж өнгөрсөн зүйлийг гэрчлэх мэт байлaа. Энэ учрал дэндүү богинохон хэдий ч дэндүү амтлаг байлаа.