Мүний шашныхан Монголын төрийн наадмыг хийдэг, Монголыг удирддаг, захирдаг болов
/Монгол улсын Гадаад харилцааны Яамны албан ёсны вэб сайт дээр Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүд гэж Монгол, Солонгосыг бичсэн байна/
1. Монголчууд солонгосуудаас үүсэв үү
Монгол улсын социалист бүтээн байгуулалт, ашигт малтмал, түүхий эд, үнэт дурсгал гээд л биет баялгийг бүгдийг гадагш хог шороо хэмээн гаргаж дууссан буюу, дуусгах гэж буй. Биет бус баялгийг ч ихээр гаргаж ирэв. Оюунлиг хүмүүс маань ихээр гарав (үлдсэн нь дарагдав, булагдав), тиймээс одоо төр байх ёстой газар ч хулгайч, мэдлэг чадвар байх ёстой газар ч хулгайч, соёл шинжлэх ухаан байх ёстой газар ч хулгайч л байж байдаг болж.
Сүүлийн үед түүх соёлоо худалдах ашиг хонжоотой бизнэс гарч ирж дээ. Авах эрэлт хэрэгцээ ч гадаадад өндөр буй. Бидэнд үхэл л үлдэх нь ээ. Монгол үхэл биш, мулгуу үхэл шүү.
Солонгос гэдэг улсад манайхан бүх л юмаа өглөө, бизнэс, уул уурхай, шашны орон зай, ажиллах хүч, эхнэр хүүхэн, сэкс-боол… Саяхан 99 жилээр хамгийн үржил шимтэй нутгаа түрээслүүлж, Баруун Солонгос улс байгуулж болохоор болгов.
Урьдын Хонконг шиг л, Монгол дахь Солонгосын эзэмшил буй боллоо шүү дээ, өөрөөр юу гэж ч нэрлэх арга үгүй. Хойд Солонгост нь дүрвэгчдийг нь авах (1000 орчим дүрвэгч авсан), баллистик пуужингийн эд анги гэхчлэн нууц импортоо тээвэрлэх коридор гаргаж өгөх, буцалтгүй шууд тусламж илгээх гээд л, бүхий хэрэгцээ, гачигдлыг нь харж үзээд, ард түмнээ анхаарахаасаа илүү л бөөцийлж байгаа. Хариуд нь таэквондогийн хар бүсхэнээр шагнуулчихаад, хэвлэл мэдээллээр сурталчлуулж, хөөрцөглөн сүйд болж байх.
“Ард түмнээ сонсъё” аян хийж байгаа нь энэ гээд, төв талбай дээрх ард түмнээ сонсохгүй, Солонгос явчихаж байгаа улсыг яах вэ? Хойд Солонгост манайхан байхгүй шүү дээ. Тэнд зэвсгийн импорт энэ тэр гэсэн хориотой юм ярьж хэлэлцдэг юм биш биз дээ.
О гэдэг том дарга маань, БНАСАУ хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан, хаалттай орон гэдэг худлаа, учир нь интэрнэтийн дотоод сүлжээтэй, нэг дэлгүүрт доллараар худалдаа хийж байсан, 100 давхар зочид буудал барих гэж байгаа гэхчлэн, Хойд Солонгосынхоос ч давсан эрээ цээргүй суртал ухуулга хийв шүү. Тэр 100 давхар зочид буудал гэдэг нь, 1988 оны дэлхийн залуучуудын фэстивал гээч коммунист наадмын төлөөлөгчдөд гайхуулах гэж эртнээс барьсан ч, одоо ч дуусаагүй, ашиглалтад орох хугацаагаа 23 жилээр хэтрүүлчихээд байгаа, зогсонги, хоцрогдмол байдлынх нь бэлгэдэл болсон, “Рюгэн” гэдэг онигооны байгууламж байх жишээтэй. Хойд Солонгост зочдоо наркотикоор их дайлдаг болсон гэсэн, мансууруулагчийн томоохон үйлдвэрлэгч энэ оронд хямд төсөр ч юм. Түүгээр нь дайлуулаад хамаг зүйлийг гоё сайхнаар харж, хий юм үзээгүй байгаа даа л гэж бодсон. Хойд Солонгостой нөхөрлөх нь Бэн Ладэнтай нөхөрлөснөөс өөрцгүй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм шүү гэж сэрэмжлүүлмээр байна.
Солонгосын аялан тоглогчид маань олон сайд, гишүүд, генсек, Гандангийн хамбыг багтаасан ланжгар бүрэлдэхүүнтэй. Өмнөд Солонгост очоод ч ард түмнээ сонссон юм байхгүй, 2.8 сая хүн амын нэг саяынх нь амьдрал л бэрхшээлтэй, 1.8 саяынх нь болоод бүтээд хишиг хувьцаа аваад, сайхан байгаа, халамж хэтэрчих гээд л байгаа нэг зовлон бий гэсэн байна билээ.
За, тэр ч яахав, ард түмнээ сонсоно гээд Солонгост зорчиж байдаг, намын салбараа тэнд байгуулж байдаг дарга сайд нарын тухай уянгын халил юм. Түүх соёлоо Солонгост худалдах болсон нь бүр ч ноцтой асуудал аа.
Үнэт дурсгалуудаа солонгос угшилтай гэж нотлуулахын тулд БНСУ руу илгээдэг, манай нэг хүрээлэнгийн захирал хүннү судлаач солонгос шавь нараараа бахархдаг гэсэн ба тэд нь Хүннү бол солонгос улс болохыг бүрэн баталчихсан гэх. Солонгос судлаачдын маань тэргүүн монгол эрдэмтэн Солонгос, Монгол бол хүргэн, бэр улсууд хэмээжээ. Хэний хүргэн, бэр юм бэ, Хятадынх уу, хэзээ ханилан сууж, дэр нэгтгэчихсэн юм бэ?
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн маань Монголын хаад солонгос эрчүүдтэй охиноо суулгах дуртай байсан хэмээж. Ингэж л “шинжлэх ухааны үндэстэйгээр” нэг хөнжилд оруулж байна даа. Үүнийг эсэргүүцсэн хүмүүсийг ажлаас нь халдаг гэх шив.
Монголд солонгосчууд Хүннүгийн соёлыг судлах гээч мэдээжийн үр дүн бүхий төслийг 10 гаруй жил санхүүжүүлжээ. Энэ мэтчилэн, манайхныг халаасандаа хийчихсэн харийнхан омогшин оодорч, дураар бурах болсон аж. МУБИС-ийн сэтгүүлд Ли Че Хёг Чингисийн улс бол Солонгос-Монголын улс гэсэн “судалгааны” том матэриал нийтлүүлжээ.
Солонгосын түүхчид Монгол бол солонгосчуудын өвөг дээдсийн нутаг, Их Монгол улсыг байгуулахад солонгос овог аймгууд их үүрэг гүйцэтгэсэн, Чингис хаан бол чухам тэр солонгос аймгийн солонгос хүн, Монгол импэр гэж байгаагүй, манайхны байгуулсан Евразийн импэр гэхчлэн элийрсэн ном судрыг олноор туурвин үйлдвэрлээд их л зав чөлөөгүй болсон гэнэм.
Үнэн байдал юу байнав гэхээр, солонгосчууд бол бидний биш, хятадуудын хамаатан болой. Тунгус, малай бүлгийн ард түмнүүдийн цус холилдсон ч, давамгайлах хольц нь хятад юм. Зурагтаар гардаг жүжигчид дуучдаар нь солонгосчуудыг төсөөлж болохгүй агаад, үндсэн антропологи төрх нь далайн монголоид буюу хятад төрх (нэгроид шинж ихээр холилдсон). Мөн палэо, малай монголоид хольц байгаа, харин жинхэнэ монголоид буюу тивийн монголоид (монголчууд) хольц тун багатай. Солонгосчуудын гол онцлог бүлэг гэн Төв Азид байдаггүй нь тохиолдлын хэрэг бус. Юун хамаатан садан бэ!
Тэд япончуудтай ойрын садан байж, пуё гэх нэг хэлээр ярьж асан ч, хожим хятад чигийг баримтлан, цус, соёлын хувьд ихэд холилдож, давамгайлуулах болжээ. Өдгөө хэлнийх нь үгсийн сангийн 60 хувийг хятад үг, 30 хувийг солонгос гэх үгс эзэлдэг. Ханз үсгийг голлон хэрэглэдэг болсон ба өөрсдийгөө хятад гэж нэрлэдэг (хан-өөрсдийгөө нэрлэх үг, хан жи-хятад үсэг, хан гыль- солонгос бичиг). Сүүлийн үед хангыль буюу монгол бичгийг дүрс үсгийн хэлбэрт оруулсан бичгээ дангаар хэрэглэх гэж чармайх болсон. Монголын эзэнт гүрний үед монгол бичиг, монгол үсгийг хэрэглэх болсон түүхтэй.
Тэд, манайхан Гүтэнбэргээс өмнө үсэг өрж хэвлэх аргыг бүтээсэн гэдэг. Гэтэл тэр аргыг монголчууд бүтээсэн шиг билээ. Дурсгал нь Солонгост л үлдээ биз, МНТ ч харийнхны монголчуудыг устгах гэж улайрсны дүнд Монголд үгүй болсон байв шүү дээ. Манайхан захирч, зааж сургаж явснаас бус, тэд биднийг удирдаад, улсыг маань байгуулж өгөөд, дэлхийг эзлээд явсан зүйл үгүй юм. 1930 он гартал 300 гаруй жил эмэгтэйчүүд нь хөхөө бүрэн ил гаргаад явж байдаг асан гэхлээр сонин л байгаа биз дээ. Одоо л төрөл арилжчихаад, манайд зөвхөн тэргүүний, сайн сайхан зүйлс л байсан, бусад нь Японы суртал ухуулга гээд байгаа болохоос.
Ташрамд, хөх толбо бол монгол үндэстний шинж тэмдэг бус юм. Дэрмал мэланоцитоз буюу арьсанд бараан өнгийн пигмэнт хэвийн хэмжээнээс илүү байх үзэгдлийн нэгэн хэлбэр бөгөөд, монголоидуудад түгээмэл, монголоид цус холилдсон европэоид түмнүүдэд ч багагүй тохиолдоно. Эрт цагт бараан арьстай байсны үлдэгдэл үзэгдэл гэх нь буй.
Сүүлийн үеийн шинжлэх ухаан нэгрүүд Homo sapiens, цагаан арьстан Homo neandertalensis, монголоидууд Homo denisensis гэх өөр өөр биологийн зүйл хүмүүсээс үүссэн гэх таамгийг дэвшүүлэх болсон ба, олон зүйл хүмүүсээс олон янзын антропологийн төрх үүссэн талаар сонирхолтой санаануудыг гаргаж ирж байна. Тэр дагуу бол хятадууд дээрх гурваас өөр зүйлийн хүнээс үүссэн байж болохыг өмнөд хөршид олдсон палэоантропологийн матэриал харуулж буй аж. Өөр зүйлийн хүмүүсийн эрлийзжилтийн асуудал маргаантай, дэд зүйлүүд гэх хувилбар луу хөтлөх нь бий ч, бие даасан зүйл Homo-гоос үүсэцгээсэн гэх үндэслэл ч хангалттай буй юмсанж. Homo denisensis-ийн олдвор монгол нутаг буюу, өдгөө ОХУ-ын харъяанд (XIX зууны дундуур манайхаас таслан авсан) буй Алтай улсын Баавгайтын агуйгаас (Аю-Таш) саяхан олдсон.
Энэ мэтийгээ үзэж мэдээгүй байж, үндэстэн үндэстэн рүү үсэрч наалдаад байж таарахгүй ээ. Саяхан ТВ-ээр нэг нөхөр бүр, Хүннү бол хятад учир ойг нь тэмдэглэж болохгүй гээд солиороод сууж байдаг шүү…
2. Манай дарга нар цөм Мүний шашинд ороод бараг 20 жил болсон
Хүннү гүрнийг маань харийнхан, ялангуяа түргүүд их булаалддаг. Гэтэл, Монгол улс үндэстний эв нэгдлийг бэлгэдэгч, бараг л монголчуудын бурхан гээд томъёологдчихсон ерөнхийлөгч маань Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн эвийн их наадам гэдгийг ивээл дороо хийлгэх болов. Булаалдаад байгаа улсад хуваагаад өгчих байдал л харагдаж байна.
Тэгсэн чинь, наанаа “ерөнхийлөгчийн ивээл дор” гэсэн хаягтай ч, цаанаа бол “Солонгосын ивээл дор” юмсанж. Солонгосын Дэлхийн эвийн их наадмын холбоо гэдэг байгууллага голлон зохион байгуулах ажээ. Дэлхийн иймээ тиймээ гэсэн солонгос байгууллага угтаа бол Мүн гэдэг солонгос хүний үүсгэсэн, Мүний шашны байгууллага байдаг. Манай томчууд аль 90-ээд онд хэдэн зуугаараа энэ шашинд орчихсон, элсчихсэн шүү дээ. Улс орон маань Мүнийхний атганд орчихсон, тэднээр удирдуулдаг мэт дүр зураг бууж байна. Эрхэм ерөнхийлөгчийг сонгуульдаа Солонгосын шашныхнаас дэмжлэг авсан гээд л байсан, Мүнийхэн л болж таарч байна шүү дээ. Халх голын 99 жилийн түрээс тэр дэмжлэгтэй холбогдон яригддаг, одоо тэгтэл Хүннү! Ерөнхийлөгчийн маань, ер нь манай дарга нарын солонгос хэлхээ холбоо, зохион байгуулалт их түгшүүр төрүүлэх боллоо.
Эрхэм ерөнхийлөгчийн алхмууд монголчуудад хэр ач тустай байна вэ? Тэрбээр саяхан ард олны төлөөлөгчид гэх, бэлтгэгдсэн маягийн хүмүүстэй уулзаж, улиг болсон үгээрээ булж гарахад, сонсогчид нь тэсэлгүй хөхрөлдсөн гэнэ. Харин “Архичин, гэр хороололд бусдыгаа хордуулж, элдэв юм түлж амьдардаг нөхдүүд, өөрөө гэрийнхээ дээврийг засч амжаагүй байж, төрийн дээврийг засна гэж олон юм яриад явах хэрэггүй” гэхэд нь харин дургүйцэн, уурсацгаажээ. Нөгөө 2009 оны сонгуулийн үеийн рэйтинг нь ч байхгүй болж шүү дээ.
Улам ч буурах байх, учир нь утгагүй алхмуудаа үргэлжлүүлсээр л байна. Солонгосын тэр “Хүннү ард түмнүүдийн” наадмыг хар. Саяхан, манай хүний ивгээлээр хувь хүний холбогдолтой бүх байцаалт бичгийг (үнэмлэх, гэрчилгээ, баталгаа, диплом) монгол, кирилл үсгээр зэрэгцүүлэн бичиж хэвлэх, монгол бичгээрхийг нь унших чадвартай болгохын тулд төрийн албан хаагчдыг монгол бичгийн тусгай сургалтанд хамруулах ажил эхэлжээ. Нэг л зүйлийг заавал хоёр бичгээр унших, нэгээр нь ойлгомжтой байхад, нөгөөхийг нь уншихын тулд сургалтад хамрагдах ямар шаардлага байна вэ гэдгийг, уг ажлын удирдагч бололтой Ш.Чоймаа багш ч тайлбарлаж чадахгүй байна.
Ерөнхийлөгчийн сайн найз “зууны нийтлэлч” Хүннү бол монгол гэсэн үг бус, энэ нутагт үүссэн төр улс л юм гээд, тэрийг ийм ийм угсаатан байгуулсан байж болно гээд дурдсаныхаа дотор дунгаан гэжээ. Дунгаан бол лал шашинд орсон л болохоос, хятадууд шүү дээ. Хятадад, “нүүдэлчин хятадуудын улс бол Хүннү” гэх, “эрдэмтэд” байдаг л юм билээ. Түүний бичдэг нь л шинжлэх ухаан бөгөөд, түүнээс зөрсөн нь галзуу солиотой юу юу ч гэнэв (бүх хараалыг урсгасан байв), дээрээс нь бас цэнхэр хошноготон, хөх хошноготон гэжээ. Энэ хүний шинжлэх ухаан юу болох нь өөрийнх нь үгээс харагдаж байна. Өөр шинжлэх ухаан түүнд байдаггүй билээ.
Хүний манайгаа ялгадаггүй дарга нараас Хүн гүрнээ аварцгаая аа, ард түмээн!
3. Хүннүгээс өмнө монголчуудын Бида улс байсныг бүгд мартав уу?
Дарга нар маань монгол түүх-соёлыг устгах аяныхаа нэгэн шат болгож, Хүннү бол Монголын биш, олон улсын юм байхгүй юу гэж бөх зүрх, бүдүүн хүзүү оргин пээдэлзэж явах боллоо. Учир иймд, Хүннү үнэхээр монгол биш үү, эсвэл мөн үү гэдэг дээр тогтож ярилцъя.
Хүннүгийн нутагт чухам тивийн монголоидууд аж төрж байжээ. Тивийн монголоид гэдэг чинь бид л юм шүү дээ. Дээд палэолитийн үед л монгол соёл, шүтлэг, зан заншлын олон элэмэнт үүсч.
8000 жилийн өмнө өвөг дээдэстэй минь харилцаж тэмцэлдэж явсан түүхээ Хятадын, 6-7 мянган жилийн өмнөх харилцаагаа Энэтхэгийн түүхчид тодруулан бичих болов. Тэр үед өвөг хүннүгийн улс байсан бололтой. Дунд, шинэ чулууны тэр үед ийм улс байсан аваас, хамгийн эртний төр-улсад тооцогдоно. 5000 жилийн өмнө алтай хэл задарч, өрнө зүгт өвөг түргийн, дорно зүгт өвөг хамниганы овог аймгууд бүрэлдэн төлөвшиж, нутаглах болж. Эртний дээдэс маань, хятадуудтай Хатан голоор (Шар мөрөн гэж өдгөө бичих нь түгээмэл) их төлөв хиллэж байжээ.
Дэлхийн чулуун, төмөрлиг зэвсгийн болон нүүдлийн мал аж ахуйн том төв эх нутагт маань байж. Умардынхны чаддаг мэддэг нь арвин асан тул, Хятадын Инь улсынхан Чөтгөрийн орон гэж нэрлэдэг ч байжээ. Хүнчүүдийн байлдааны тэрэг, нум сумаас тэд их л эмээж явж. Хаад жанжид нь, хүннү шиг хувцаслаж, амьдарч, морь унаж, харваж сурсугай гэж цэрэг дайчиддаа зарлигдан байж, сая Хүннүтэй байлдахад ямар нэг амжилт олдог асанж. Хойд хөршөөсөө сурч, уламжлуулсан зүйл нангиадуудад их буй гэдгийг өвөр монгол эрдэмтэд үгүүлж байна билээ.
НТӨ 2000-1200 жилийн өмнө Хүн улс үүсч эхэлсэн бололтой гэж зарим судлаач үздэг. Хүннү улсаас өмнө, Бида гэх Монголын анхны төр улс байсан шиг бөгөөд, энэ улсын тухай Чингис хаан цөөнгүй удаа сургааль айлдвартаа дурдаж байжээ.
Хүннү гүрний нэр Киян язгуур, Куян аймгаас үүссэн гэж таамагладаг. Өргөмжлөлд урьд өмнө байгаагүй нэр хэрэглэх уламжлалын дагуу Хүн, Хүнни гэж өөрчилснийг дүрс үсгээр Хүннү, латин үсгээр Хүн, Хүнни гэж буулгасан бололтой байдаг.
Хүннү гүрний 2220 жилийн ой гээд байгаа нь тийм ч ойлгомжтой бус. Модун сайн хаан төрийн эрхийг авахаас өмнө, муу нэртэй, луу данстай аав Түмэн хаан нь төр улсыг захирч явсныг ядаж санамаар. Монголын тулгар төр НТӨ 209 онд бус, олон мянган жилийн өмнө, магадгүй Бида улсын үед үүссэн байж болох юм.
4. Урьд цагт үнэхээр монголын эмэгтэйчүүд барилддаг байсан
Хүннүгийн үе хадны сүг зураг (пэтроглиф), бэлгэдэл, тамга бичгээр баян байдгийг зарим эрдэмтэн орхон (рун) бичгийн үр хөврөл бөгөөд, эндээс дэлхий даяарт уг бичиг түгсэн гэдэг. Бөө мөргөл, дөрвөлжин булшны, хиргисүүрийн соёл, сарны тооллыг өвөг дээдэс маань үүсгэсэн болж таардаг. Монголоцэнтризм бол бидний түүх-соёлоо таньж мэдэх маш ирээдүйтэй, үнэнийг заагч хандлага юм. Үүнийг гадаадынхан биднээс ч илүүтэйгээр баримталж, баталж байхад манайхан харин түрэг, солонгос, дунганых аа, маньд падлийгүй гэчихээд сууж байх болоо юу даа. Монголыг харийнхан Шамбал, Агарти, Сүмбэр, Хипэрборэй гэх гайхамшгийн ертөнц байдаг газар гэж биширч шүтэж ирсэн нь тохиолдлын хэрэг биш шүү.
Хүн гүрний соёлыг харийн ассимилятор бодлоготнууд, рэваншист хаад ноёд маш ихээр устгаж сүйтгэжээ. Гэлээ ч, холбогдох 7000 орчим булшны 4000 гаруй нь, 20 гаруй хот суурингийн үлдэгдлийн 16 нь зөвхөн манай улсын нутгаас, нэлээд нь хөрш монгол нутгуудаас олдсон аж.
Манай эрдэмтэд гэж, Түргээс мөнгө цохисон аваас Монгол бол Түрэг ээ гэж, Солонгосоос мөнгө цохисон аваас Монгол бол Солонгос оо хэмээн жишим ч үгүй мэдэгдэхэд бэлхэн, аюумшигтай улс гарчээ. Хаа байнам, тэр Монголд олдсон Хүннүгийн үеийн түрэг соёл?
Хүннү улсын эрийн гурван наадам (ташрамд, бөх бөө хоёр нь эртний тэнгэризмд нэг ойлголт байсан агаад (адилхан ч бичигдэнэ, эм бөх бөөг ч адилаар нядхан хэмээнэ), Мөнх тэнгэрийг магтан дуулах зан үйл нь шашин, спортын утгаар салж хөгжсөн тохиол мөн л Хүннүгийн өвөг монгол язгуурт болохыг илтгэнэм), буддын шашин дэлгэрсэн байдал, 12 жилийн тоолол түргүүдэд байв уу, байна уу? Тэр үед түргүүд сул байсан тул Нанхиадын Цинши хуанди Хүннүг тойрон баруун этгээдэд очиж, тэдний нутагт байлдан дагуулал хийж явжээ. Харин Хүннүгээс эмээж, Цагаан хэрмээ бариулсан. Гэвч хүннү нар Хатан гол хүртэлх нутгаа эргүүлж авах гэж цөөнгүй удаа, их хэрэмд торж тогтолгүй дайтаж, ялж дийлж асан.
93 онд Хүн гүрэн мөхсөн ч, Өмнөд Хүн, Баруун Хүн, Цагаан Хүн гэх хүчирхэг улсууд болон задарсан билээ. Өмнөд Хүний хаад ноёд Хятадыг захирч явсан удаа бий. Цагаан Хүнийхэн Долоон-Ус (өдгөө Жетису, Семиречье)-ын бүсэд байснаа, өмнө зүг рүү байлдан дагуулалт хийж алсарчээ. Баруун Хүнийхэн угаасаа түргүүд олонтой байсны дээр (Хүн гүрний хүн ам нь зөвхөн өвөг монголчууд байгаагүй), замд тохиолдсон түрэг, угор, сарматыг дагуулан нүүдэллэсээр, Европод ирэхэд олонх ард зон нь түрэг болчихсон байв. Энэ нь Европынхныг төөрөгдүүлж, пантюркистууд дэвэргэснээр, Хүннү бол түрэг гэх, үеэ өнгөрөөж буй школ үүссэн билээ.
Хүннүгийн тухай мэдэх тусам л миний, манай монгол болох нь тодрох бөгөөтөл, зарим хүний сэтгэлгээ огт өөр байх юм даа. Хүннү гэж тэр үеийн НҮБ байсан шиг л юм бодож санаж байна шүү дээ. Эх орноо дэлхийн луйварчид, колоничлогчдын НҮБ болгочихсон улс чинь арга ч үгүй юм уу…
…Саяхан нэг сонин дээр “Их Монголын үр сад бид их хэнгэргээ дэлдэцгээе!” гэсэн сүртэй гарчигтай том даргын бичсэн зүйл гарчээ. Монгол туургатны олимпиад зохиох нь, спортынхон тун чухал асуудлыг дэвшүүлж гаргаж ирж дээ гэж санан, уншаад үзтэл “Их Монгол гүрний бүрэлдэхүүнд байсан бүх дэлхийн ард түмнүүдийн эвийн наадам хийж байя” гэсэн байдаг шүү!
Ч.Мөнхбаяр
ММХI.V.XX
URL: