“АПУ” ХК-ийн борлуулагчийг хөнөөсөн этгээдийн эхнэрийг шалгаж байна

33807

Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Хонхор, Гачуурт чиглэлийн хүнсний дэлгүүрт бараа хүргэхээр гэрээсээ гарсан, АПУ ХК-ийн гэрээт борлуулагч сураггүй алга болж, 15 хоногийн дараа аравдугаар сарын 1-нд Налайхын уурхайн цооногоос цогцос нь олдсон. Түүнийг “Хадат мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн хөнөөснөө хүлээж эдүгээ ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж шалгагдаж буй.

Тэрээр талийгаачаас “Мөнгө байвал зээлээч. Дүүгийн хурим болох гээд мөнгөний хэрэг болоод байна” гэжээ. Талийгаач бараагаа зээлээр өгөөд мөнгө зээлэх боломжгүй гэдгээ хэлсэн аж. Маргаан эндээс эхэлж, борлуулагч залууг боож, амь насанд нь хүрсэн гэж сэжиглэн шалгаж байгаа аж.

Гэмт этгээд талийгаачийг Хонхороос Налайх ордог шороон замаар явж уурхайн нүхэнд унагасан байна. Түүний унаж явсан автомашинаас эхнэрийнх нь үс гарсан учраас түүнээс байцаалт авснаар хэрэг явдал илэрчээ. Г.Пүрэвсүрэнгийн эхнэр н.Отгонхандыг гадуур байцааж буй юм байна.

Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг нийслэлийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар шунахайн сэдлээр танхай авирлаж, бусдын амь насанд санаатай халдсан зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Түүний гэм буруутай нотлогдвол 15-25 жил хорих заалттай.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих