Монголын хамгийн хамгийн
Монгол орны хамгийн өндөр цэг:
Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын “Хүйтэн оргил” юм. Алтай таван богдын талаар
Монгол орны хамгийн нам дор газар:
Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хар зүрхний Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь:
Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ. Галбын говьд Агуйт уул гэж бий.
Агуйт уулын Ловончомбын агуй
Агуйт уул нь Ханбогд сумын нутагт Монгол Улсын өмнөд хилийн бүсэд оршдог.
Агуйт уул нь хангай нутагт бол намханд орох боловч говь нутагтаа л өндөр бор шаргал уул юм. Агуйт уулын бэлд эртний хийдийн туурь байдаг. Үүнийг Агуйтын хийд гэдэг байжээ. Ловончомбын агуй нь уулынхаа бараг оройд байдаг
Хамгийн их элс:
Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг. Өмнөговь аймгийн Хонгор суманд байдаг. Мөн энд байдаг Хонгорын элс, баянбүрд бол жуулчдын хамгийн их очих дуртай газар.
Монгол орны хамгийн урт гол:
Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур:
Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (262.4 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны “Хөх сувд” хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
1. Монголын хамгийн гүн нуур 262,4 м.
2. Монголын хамгийн урт нуур 136 км.
3. Монголын хамгийн тунгалаг нуур 24-25 м.
4. Монголын хамгийн цэнгэг нуур 1 промиль.
5. Монголын хамгийн зузаан мөс тогтдог нуур 1,5 м.
6. Монголын хамгийн олон гол цутгадаг нуур 99 гол.
7. Монголын хамгийн богино нэртэй гол эх авдаг Эг.
8. Монголын хамгийн их цэвэр усны нөөцтэй нуур 381 км3.
URL: