Өвөрхангайчууд Д.Зоригтийг эсэргүүцэж байна

2b4f667e551dd5ccoriginalЗасгийн газрын шинэхэн бүрэлдэхүүн удахгүй тодорхой болчихно. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ч.Сайханбилэг сайд нарынхаа нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Түүнд Сангийн сайдад Өвөрхангайн гэх тодотголтой УИХ-ын гишүүн Д.Зоригтийг томилохоор болж байгаа юм.  Гэтэл энэ нь олон асуудал дагуулж эхлээд байна. Түүнийг 2012 оны сонгуульд ялагдсан хэрнээ одоогийн УИХ-д сууж байгаа хэмээн нутгийн зон олон буруушаадаг. Тэгвэл Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй үйлдэл, ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон хүн сайдын суудалд нэр дэвшиж байна хэмээн Өвөрхангайн сонгогчдийн эрхийг хамгаалах түр хорооноос сэтгүүлчдэд мэдээллээ.  Тэд уг асуудалтай холбогдуулж энэхүү  ёс зүйгүй, увайгүй үйлдлийг таслан зогсоохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардах бичиг хүргүүлж байгаа аж.  Түүнчлэн шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон Д.Зоригтийг Сангийн сайдад нэр дэвшүүлж буйг Өвөрхангайчууд эрс эсэргүүцэж байгаагаа хэвлэлийн хурал хийлгэсэн гишүүдээрээ дамжуулж хэлжээ.  Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчид “Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болчихсон атлаа Өвөрхангай амйгийн иргэдэд хэрэгтэй зүйл нэг ч хийгээгүй, ард иргэдтэйгээ нэг ч удаа уулзаагүй” хэмээн онцолсон.

 

Хэргийн эргэн сануулахад УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10-р тойрогт С.Чинзориг, Н.Төмөрхүү нар МАН-аас нэр дэвшиж санал тоолох автомат машины тоолсноор сонгогчдын 43-48 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуулийн 10-р тойргын хороо үүнийг баталгаажуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгосон болно. Гэвч шүүхийн байгууллагуудын шийдвэр, түүнийг үндэс болгосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болж иргэдийн сонгох эрх, С.Чинзориг Н.Төмөрхүү бидний сонгогдох эрхийг зөрчсөн.
Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч нэг хоногийн дотор шийдвэрлэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргасан байдаг. Нийслэлийн шүүхэд давж заалдахад “Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага, эрх нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн буруу гэж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Харамсалтай нь Нийслэлийн шүүх дээр давж заалдаж байх цаг хугацаанд Г.Батхүү, Д.Зоригт нарын “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн байдаг. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн захирамж гарган түр үнэмлэхүүдийг хүчингүй болгохыг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргасан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөрчин хялбаршуулсан журмаар шийдсэн байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гээд хүчээр асуудлыг шийдвэрлэсэн юм.
Хамгийн эмгэнэлтэй нь шүүх асуудлыг шийдэхдээ  буруутгагдаж буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулахгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрээ гаргасан. Энэ нь хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байх, шүүх маргааныг  мэтгэлцээний журмаар шийдэх зарчмуудыг алдагдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн болно. Өвөрхангай аймгийн сонгогчид шүүхийн эдгээр шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо” ТББ байгуулан 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч шүүхийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрүүдээ өөрчлөлгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн.

 

Д.Анар 


URL:

Сэтгэгдэл бичих