Зөрчил гаргасан жолоочийн автомашиныг оношлогоонд хамруулахгүй

54612

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөрчил гаргасан жолооч нарын автомашины гэрчилгээ болоод оношилгоог явуулахгүй болсон талаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Автотээврийн үндэсний төвүүд хамтран нэгэн гэрээ байгуулжээ.

Тус гэрээнд: Автотээврийн тухай хуулийн болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчсөн жолооч нарт ЗХУТөвөөс ногдуулсан торуулийг бүрэн барагдуулсаныг үндэслэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олголт, техникийн хяналтын үзлэг хийх.

Торгуулийн мэдэгдэх хуудасны хавсралтанд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, техникийн хяналтын үзлэгт дахин орох хугацааны талаарх мэдээллийг тусгах.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй, орох хугацаа хэтэрсэн болон орсон боловч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох үед нь хяналтын камерын тусламжтай илрүүлж, холбогдох торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэшигчид хүргэх.

Нийт техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл эзэмшигчидэд гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэхээр зэрэг ажлуудыг хамтран хийхээр болжээ. Энэхүү гэрээ өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих