“Юуны Төлөө” тоглолт болно
Хатуу үгийг ширүүхэн хэлдэг реппер GEE “Юуны төлөө” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Хамгийн сүүлд 2010 онд бие даасан тоглолт хийснээс хойш дөрвөн жилийн туршид тоглолтын сураг гараагүй өдий хүрсэн. Харин энэ удаа тэрээр сонсогч фэнүүддээ бэлэг барьж бие даасан тоглолт хүргэхээр бэлдэж байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ тоглолтын бэлтгэл ажилдаа шаргуу орсон тоглолт зуун хувь амьд хөгжимтэй болох бөгөөд хөгжимчид нь X Vit хамтлагийн хөгжимчид байна гэсэн юм. “Юуны төлөө” тоглолт ирэх сарын 14 нд UB PALACE – ын ROYAL танхимд ганц удаа болох ажээ.
URL: