ҮШН-ын дарга Ц.Цолмон “Номноо” хотхоны оршин суугчдаа залилжээ

“Ногоон загалтай нийгэмлэг” ТББ-ын тэргүүн н.Пүрэвсүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагууд өөрийн хяналтын ажиллагаандаа иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах сонирхолгүй байдаг. Энэ нь тэд авилга авдагтай холбоотой” хэмээн мэдэгдэж байсан. Үүнийг харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан

үгүйсгэдэг юм билээ. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагынхан өндөр албан тушаалтны захиалгаар асуудлыг шийдвэрлэдэг талаар иргэд нотолж байна. Энэ талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутагт байрладаг “Номноо” хотхоны оршин суугч ярилаа. Тодруулбал,Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны сайд асан, өдгөө Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон сайд байх хугацаандаа Мэргэжлийн хяналтын газраар дамжуулан иргэдийг залилсан байдаг аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Н.Нэргүй ийн ярьсан юм. -Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны сайд байх үедээ таныг болон бусад иргэдийг залилсан гэж дуулсан. Яг яаж залилсан юм бэ?
-Манайх Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Номноо” хотхонд байр авсан юм. Гэтэл бидэнд метр квадратыг нь буруу бодож зарсан байсан. Яагаад ингэснийг хөөцөлдөөд яваад байсан чинь Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны сайд асан, Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмонтой холбоотой байсан.

-Та Үндэсний шинэ намын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч иргэдийг залилсан гээд байгаа. Энэ талаар тодруулаач?
-Тэр хүн сайд байх үедээ Мэргэжлийн хяналтын газрын шинээр баригдсан барилгыг хүлээж авах комисстой хамтарч иргэдийг залилсан юм. Өөрөөр хэлбэл, шинээр баригдсан барилгыг хүлээж авахдаа дотор талын хананаас хэмжиж авдаг бол Ц.Цолмон сайдын хүүхдүүдийнх нь компани болох “Дельта” барилгын компанийн гүйцэтгэсэн барилга болох “Номноо” хотхоныг иргэдэд зарахдаа дээрх журмыг зөрчиж, байрны тэнхлэгээс хэмжиж, иргэдэд худалдаалсан байдаг юм. Ингэснээр Ц.Цолмон сайд найман метр өрөө байр дутмаас 10 гаруй сая төгрөг залилсан
байдаг.

-Энэ талаар та шүүхэд хандсан уу?
-Хандсан боловч шүүх хохирогчдын талд хэргийг шийдвэрлэдэг. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирлыг гаргах гэхээр Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмонд барилгын компани гэж байдаггүй гээд хохирлыг барагдуулахыг хойшлуулаад, байгаа юм. Гэтэл “Дельта” барилгын компани нь Ц.Цолмонгийн Нарангарав, Галбадрах хэмээх хүү, охин хоёрынх нь нэр дээр байдаг.

-”Номноо” хотхонд хэчнээн өрх байдаг юм бол?
-Яг хэлж мэдэхгүй байна. Барагцаагаар хэлэхэд 20 гаруй өрх байгаа байх. Тэднээс ойролцоогоор 30 сая төгрөг залилсан гэж хэлж болно.

Д.Сүхбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих