Нийслэлд 35 мянган түр болон байнгын ажлын бий болгох зорилготой
…2011 онд Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ажилгүйдлийг бууруулах, тогтвортой ажлын байраар хангах ажил өрнөж, нэг ёсондоо амьсгалж байгаа, нийслэл. Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жилийн нийслэлийн ажлын хэсгийнхэн цуглаад байгаа үед анхан шатны нэгжид энэ ажил хэрхэн явж байгаа талаар тайлан сонсохоор цуглаад байна хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа хэллээ. Тэрбээр хэсгийн ахлагч нараар дамжуулан нийслэлд байгаа ажилгүй иргэдийг тоог бодитоор гаргахын зорьсон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэл хамтраад ажилгүй хүмүүсийн бүртгэлийг гаргалаа. Энэ бол том судалгааны ажил.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэл хамтраад ажилгүй хүмүүсийн бүртгэлийг гаргалаа. Энэ бол том судалгааны ажил. Судалгаан дээрээ тулгуурлан томоохон түлхэцтэй ажил хийх, ажилгүйдлийг бууруулах дүр зургийг гаргаж болно. Нийслэлийн статистикийн газраас гаргасан дүнгээр 100-110 мянга гаруй иргэн Улаанбаатарт ажилгүй гэдэг ч улирлын чанартай ажил урин дулаан цагаар ихэсдэг болохоор энэ удаагийн тооллогыг илүү үр дүнтэй бодитой болгох үүднээс арав, арваннэг, арванхоёрдугаар сард дахин тоолох хэрэгтэй байх. Ингэснээр үнэхээр ажилгүй байгаа иргэдийн тоог бүрэн гаргах боломжтой гэсэн юм.
Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг хийсэн ажлаа ээлж дараалан тайлагнах бөгөөд эхнийх нь Сонгинохайрхан, Багануур дүүрэг байлаа.
Сонгинохайрхан дүүрэгт хөдөлмөрийн насны 165029 хүн байдгаас ажилгүй 17230 иргэн байдаг судалгаа гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөр зарлажээ. Ингэснээр НХХЯ-ны Ejob программд байршуулсан шинээр бий болсон ажлын байх 3250 байгаагаас байгууллага, аж ахуйн нэгжийн үүсгэсэн ажлын байрны тоо 1533, хувь хүн, иргэний үүсгэсэн ажлын байрны тоо 1717 болжээ.
Харин Багануур дүүргийн хувьд 78 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, тэднийг сургалтад хамруулах, мэргэжлийн үнэмлэхтэй болгох, ажлын байраар хангах үүднээс 78 аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан байна. Ингэснээр 186 сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй байсан иргэдээ оруулж амжжээ.
Нийслэлийн хөдөлмөрийн газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 35 мянган байнгын болон түр ажлын байрыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Хагас жилийн байдлаар 79,2 хувийн биелэлттэй байгаа талаар ажлын хэсгийн хуралдааны үеэр тус газрын дарга Батсайхан танилцууллаа. Шинээр бий болсон ажлын байрыг дүүрэг дүүргээр харуулбал,
Шинээр бий болгосон ажлын байрны мэдээллийг ажлын үргэлжлэх хугацаагаар авч үзэхэд улирлын чанартай ажлын байр 15, байнгын ажлын байр 85 хувиар нэмэгдсэн аж. Харин хөдөлмөр эрхлэлтийн байдлаар судалгаа хийхэд ажил олгогч 11,252, гэрээгээр ажиллагч 3,033, ӨҮҮ-д цалин хөлс авалгүй оролцогч 1,780, хоршооны гишүүн 17, бусад 12 хувийг эзэлж байна.
Ажилгүй иргэдийн бүртгэлийн дүнгээр Сонгинохайрхан 10970 хүн ажилгүй гэж бүртгүүлсэн нь хамгийн их ажилгүйчүүдтэйг гаргажээ. Багахангай дүүрэг хамгийн бага буюу 456 иргэн ажилгүй хэмээн бүртгүүлсэн байх юм. Ажилгүй иргэдийг бүртгэх ажлыг 2011 оны 6 дугаар сарын 10-наас 25-нд хийж гүйцэтгэлээ. Бүртгэлийн ажилд нийт 9 дүүргийн 1020 хэсгийн ахлагч, 70 гэрээт тоологч ажилласан ба нийслэлийн хэмжээнд нийт 38636 ажилгүй иргэн бүртгэгдсэн байна. Ажилгүй иргэдийн 55,2 хувь нь эмэгтэйчүүд 44,8 нь эрэгтэйчүүд байдаг аж. Насны хувьд 26-35 насныхан 32,04, 36-45 насныхан 25,9, 45-аас дээш насныхан 18, 18-25 насныхан 24,05 хувийг эзэлдэг гэжээ.

URL: