Н.Энхбаяр М.Энхсайханыг МҮШН-тэй нь хамт зайлуулах нь
Н.Энхбаяр эх орондоо ирж намын нөхдүүд нь бөөн баяр болсон. Харин МҮШН –ын дарга М.Энхсайханд бол Н.Энхбаяр ирсэн нь том “гай” болж байгаа гэнэ. Саяхан л “Н.Энхбаяр даргатай Солонгост уулзлаа, бид их зүйлийг ярьсан” гэж цахим хуудсаар дамжуулан эв найрамдлын тунхаг зарлаж байсан “найз”-ууд муудсан сурагтай.
Ер нь бол Н.Энхбаяр замын дундаас хөтөлгөө морио солих болсныг мэдсэн М.Энхсайхан Н.Энхбаяртай уулзах гэж Солонгосыг зорьжээ. Засгаас бялуу хуваахдаа М.Энхсайханы ганц нэг хүнийг гайгүй албан тушаалд томилсон шийдвэрээсээ буцаж ажлаас нь чөлөөлж эхэлсэн тул М.Энхсайхан учир зүйгээ олохоор очсон нь тэр байж. Гэсэн ч харамсалтай нь наанаа инээж, мишилзсэн “найз” нь М.Энхсайханы паналанд оролгүй, ирэнгүүтээ л Н.Алтанхуягтай уулзаж тохироогоо хийн өөрийн намын дөрвөн квотыг авч үлдсэн ч М.Энхсайханыг жийсэн хэвээрээ байгаа аж. Үндсэндээ бол М.Энхсайханыг хэрэгтэй цагт нь “Шударга ёс эвсэл” гээчийг байгуулж засаг уу шургаж ашиглачхаад одоо харин хэрэгцээ нь дууссан тул татаад хаясан тамхиныхаа иш шиг хаяж байна гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Өмнөх засгаас хоосон хоцорсон М.Энхсайхан энэ удаад засагт багтах санаатай байгаагаа Н.Энхбаярт хэлсэн юм гэсэн. Тиймдээ ч “М.Энхсайхан дан дээл өмсөнө” гэдэг мэсэжийг олон нийтэд түгээж өөрийнхөө давуу талуудыг тун ч тодорхой гаран тавьжээ. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн шаардаад байгаа дан дээлтэй сайд болж чадна. 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар тун сайн ажиллаж байсан. Улс төрийн туршлагатай, эдийн засагч, ажил хэрэгч хүн тул нэг яамыг өлхөн толгойлоод явчих чадвартай, дээрээс нь их мөнгөнд мансуурахгүй, мөнгөний хор нь гарсан гэх мэтээр өөрийнхөө давуу талуудыг дурьджээ.
Гэсэн ч түүний энэ давуу талуудыг Н.Алтанхуяг харж найр тавих нь битгийхэл журмын нөхөр Н.Энхбаяр нь ч тоохгүй замаасаа зайлуулж дөрвөн квотоо МАХН –даа шингээчих санаатай “хор найруулж” яваа аж.
Ц.МИШЭЭЛ
URL: